Jump to content

Олон Улсын Хэрэглээний болон Онолын Химийн Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Олон Улсын Хэрэглээний болон Онолын Химийн Холбоо
ТовчлолИУПАК
Байгуулагдсан1919 он; 107 жилийн өмнө (1919)
ТөрөлОлон улсын төрийн бус байгууллага
Төв байрСудалгааны гурвалжин талбай, Умард Каролина, АНУ
Үйлчилдэг бүс
Дэлхий даяар
Гишүүнчлэл
Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөл
Албан ёсны хэл
Англи хэл
Ерөнхийлөгч
Ехуд Кейнан
Дэд ерөнхийлөгч
Мери Герсон
Ерөнхий нарийн бичгийн дарга
Золтан Мештер
Вебсайтhttps://iupac.org

Олон улсын хэрэглээний болон онолын химийн холбоо (ИУПАК) нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн гишүүн бөгөөд химийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг бататгах, нэгтгэх зорилго бүхий тусгаар улсуудын засгийн газрын тохируулагч агентлагуудын нэгдсэн олон улсын холбоо юм.[1] ИУПАК голчлон химийн шинжлэх ухаанд ашиглагдах албан ёсны нэр томъёо, нэршил, түгээмэл тогтмолуудыг боловсруулахад оролцдог. ИУПАК нь Швейцарийн Цюрих хотод бүртгэлтэй боловч удирдах нэгж нь АНУ-ын Хойд Каролина муж улсын Research Triangle Park-д байрладаг. 2025 оны байдлаар гүйцэтгэх удирдлагаар Фабиен Майерс ажиллаж байна. [2]

ИУПАК нь 1919 онд химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор Олон улсын хэрэглээний химийн конгрессыг залгамжилж байгуулагдсан. Уг холбооны гишүүд нь засгийн газрын тохируулагч агентлагууд, шинжлэх ухааны академиуд болон химич нарыг төлөөлөх эвслүүдээс бүрддэг. Одоогоор 54 засгийн газрын тохируулагч агентлаг болон 3 засгийн газрын дэд тохируулагч агентлаг уг холбоонд харъяалагддаг.[3] ИУПАК-ын Нэршил тэмдэгтийг боловсруулах салбар дундын хороо нь олон улсад химийн элемент болон нэгдлийн нэршлийг өгөх стандартыг боловсруулдгаараа танигдсан байдаг. Байгуулагдсан цагаасаа хойш уг холбоо янз бүрийн хороогоор удирдуулж химийн шинжлэх ухааныг хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд хэрхэн нэвтрүүлэх, сайжруулахад төвлөрөн ажиллажээ.[4][5][6][7]

Мөн ИУПАК нь зөвхөн химийн салбараар тогтохгүй биологи, физик зэрэг бусад шинжлэх ухааны салбарт ашиглагдах албан ёсны чухал товхимол, эмхэтгэлүүдийг нийтлүүлдэг. [8] Тухайлбал, ИУПАК нь нуклеотидын азотлог суурийн дарааллыг стандартчлах мөн химич, физикч нарт зориулан албан ёсны эмхэтгэлийг нийтлүүлэн товъёоглох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. [8] Үүнээс гадна, ИУПАК-ын хамгийн хуучны хороо болох "Изотопийн тархалт, атом масс"-ын хороо нь элементийн атом массыг стандарчлах ажлаараа олон улсад танигдсан байдаг.

  1. "Council Agenda Book" (PDF). IUPAC. 2009. Эх хувилбараас (PDF) архивласан: 9 March 2012. Татаж авсан: 17 April 2010.
  2. "Secretariat". Татаж авсан: 3 July 2025.
  3. "IUPAC National Adhering Organizations". Iupac.org. 2 June 2011. Эх хувилбараас архивласан: 4 June 2011. Татаж авсан: 8 June 2011.
  4. IUPAC Committees list.
  5. Pure and Applied Chemistry Editorial Advisory Board web page (Memento 9. Аравдугаар сар 2010 цахим архивт).
  6. "Project Committee web page". Iupac.org. 2 June 2011. Эх хувилбараас архивласан: 29 June 2011. Татаж авсан: 8 June 2011.
  7. Evaluation Committee page (Memento 9. Аравдугаар сар 2010 цахим архивт).
  8. 8.0 8.1 Fennel, R.W. (1994). History of IUPAC, 1919–1987. Blackwell Science. ISBN 0-86542-878-6.