Jump to content

Олон улсын аюулгүй байдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын аюулгүй байдал гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Холбоо зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагууд харилцан оршин тогтнох, аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг хэлнэ. Эдгээр арга хэмжээнд цэргийн ажиллагаа, гэрээ хэлэлцээр зэрэг дипломат арга хэмжээ багтдаг. Олон улсын аюулгүй байдал нь дэлхийн түвшинд үндэсний аюулгүй байдал эсвэл төрийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой.

Дэлхийн II дайн ы төгсгөлд олон улсын аюулгүй байдлыг судлах шинжлэх ухааны шинэ салбар гарч ирсэн. Энэ нь анх бие даасан судалгааны чиглэл байсан ч хожим олон улсын харилцааны дэд салбар болжээ. 1950-аад оноос хойш олон улсын аюулгүй байдлын судалгаа нь олон улсын харилцааны судалгааны гол хэсэг болсон. Энэ нь аюулгүй байдлын судалгаа,стратегийн судалгаа, энх тайвны судалгаа болон бусад салбарыг хамардаг.

“Аюулгүй байдал” гэдэг утгыг ихэвчлэн “нэгдсэн ойлголцлын үндсэн дээр” ойлгогддог энгийн ухагдахуун гэж үздэг. Цаг хугацааны явцад олон улсын аюулгүй байдлын агуулга өргөжиж, дэлхий дээрх оршин тогтноход нөлөөлдөг олон асуудлуудыг хамардаг болжээ. Энэ нь уламжлалт болон орчин үеийн цэргийн хүчин чадал, дайны шалтгаан ба үр дагавар, худалдаа болон эдийн засгийн зөрчилдөөн, эрчим хүчний эх үүсвэр, шинжлэх ухаан, технологи, хүнсний хангамж зэрэг өргөн хүрээг хамардаг. Мөн хүний аюулгүй байдалд тулгарч буй эрсдэлүүд болон байгаль орчны доройтол, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, төрийн бус оролцогчдын үйл ажиллагаа зэрэг төрийн тогтвортой байдалд учрах аюулуудыг багтаадаг.