Jump to content

Олон улсын бага ангийн сургалтын хөтөлбөр (IPC)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын бага ангийн сургалтын хөтөлбөр буюу англи хэлээр International Primary Curriculum (IPC) нь 5-11 насны сурагчдад зориулсан бие даасан боловсролын хөтөлбөр юм.

IPC нь дараах хөтөлбөрүүдтэй уялдаатай үргэлжлэл бүхий хөтөлбөр юм. Үүнд:

Эдгээр нь олон улсын боловсролын өсөлтөд чухал нөлөө үзүүлж буй хөтөлбөрүүдийн нэг хэсэг гэж тооцогддог.

Энэхүү хөтөлбөрийг 1990-ээд оны сүүлээр олон улсын сургуулийн багш нарын баг Shell газрын тосны компанийн олон улсын боловсролын хэлтсийн дэмжлэгтэйгээр боловсруулж, 2000 онд бие даасан олон улсын хөтөлбөр болгон албан ёсоор нэвтрүүлсэн байна.


Хөтөлбөрийн бүтэц, загварчлал

[засварлах | кодоор засварлах]

2020 оны олон улсын бага ангийн хөтөлбөр IPC-ийн гарын авлагаас үзэхэд, хөтөлбөр нь 5-11 насны хүүхдүүдэд зориулсан боловсролын цогц хандлагатайгаар дараах 7 үндэс суурийг баримталдаг. Хүүхдүүдийг насны онцлогоос хамааран дараах 3 үе шат буюу “milepost”-оор ангилдаг. Үүнд:

  • 5–6 нас (1-р үе шат)
  • 7–9 нас (2-р үе шат)
  • 10–11 нас (3-р үе шат)

7 үндэс суурь нь дараах байдалтай байна:

  1. Сурагч төвтэй хувь хүний, олон улсын болон хичээлийн суралцах зорилтууд
  2. Дэвшилтэт сургалтын арга зүй
  3. Бүх сурагчдад суралцах боломжийг олгох сургалтын үйл явц
  4. Дэлхийн иргэн болж төлөвших сурагчдыг төлөвшүүлэх
  5. Мэдлэг, ур чадвар, ойлголтыг ялгаж, өөр өөр аргаар заах, сурах ба үнэлэх
  6. Холбоотой (уялдаа бүхий) суралцах арга
  7. Суралцах үйл явцыг сайжруулах үнэлгээ

Сургалтын хөтөлбөр

Сургалтын төлөвлөгөө