Олон улсын музейн зөвлөл

Олон улсын музейн зөвлөл (англи. International Council of Museums, англи товчлол. ICOM) — 1946 онд Францын Парис хотод байгуулагдсан төрийн бус мэргэжлийн олон улсын байгууллага юм.
Олон улсын музейн зөвлөл нь ЮНЕСКО болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн хамгийн өндөр зөвлөлдөх ("А" ангилал) статустай юм. Тус Зөвлөл нь нийгэм болон дэлхийн байгалийн болон соёлын өвийг, одоо ба ирээдүйг, биет болон биет бус өвийг хадгалах, хөгжүүлэх, харилцан үйлчлэхэд зориулагдсан музей, музейн мэргэжилтнүүдийн олон улсын байгууллага юм.
Жил бүрийн 5-р сарын 18-нд Олон улсын Музейн өдрийг тэмдэглэдэг байна.
Жил бүр Үндэсний болон Олон Улсын Хороо, Бүс нутгийн Холбоо, Харьяа Байгууллагуудын дарга нар болон гишүүд байгууллагын амьдралын гол мөчүүд болох Ерөнхий Чуулган болон Зөвлөх Зөвлөлд оролцож, өнгөрсөн жилийн хугацаанд хийгдсэн ажлуудыг үнэлж, ирэх жилийн замын зургийг тодорхойлохоор цуглардаг байна.
Байгууллагын зорилго
[засварлах | кодоор засварлах]- Дэлхий даяар музейн хөгжлийг дэмжих; Өвийг хадгалах, соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх;
- Музейн ажилтнуудыг сургах, мэргэжлийн стандартыг дээшлүүлэх;
- Музей болон музейн ажилтнуудад тусламж үзүүлэх;
- Музейн байгууллагууд болон янз бүрийн орны мэргэжилтнүүдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох.
Албан ёсны цахим хуудас: https://icom.museum/en/