Олон улсын мэдээлэлзүйн олимпиад
Олон Улсын Мэдээлэлзүйн Олимпиад (англ. International Olympiad in Informatics) нь жил бүр ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог бөгөөд алгоритмын бодлого бодож өрсөлддөг олон улсын тэмцээний нэр юм.
Анхны олимпиад нь 1989 онд Болгар улсын Правец хотод болж байсан.
Улс болгоны багт хамгийн олондоо 4 сурагч оролцох боломжтой. Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Улсын Мэдээлэлзүйн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог.
Тэмцээн нь 2 өдөр үргэлжлэх ба өдөр болгон 5 цагт 3 бодлого бодож өрсөлддөг. Бодлого бүр зуун оноотой ба нийт бүтэн оноо нь 600 оноо болдог.
Нийт оролцогчдын 50 хувиас илүүгүй оролцогчдыг медалиар шагнах ба алт:мөнгө:хүрэл:медалгүй сурагчдын харьцаа ойролцоогоор 1:2:3:6 байхаар байна (өөрөөр хэлбэл нийт оролцогчдын 1/12 нь алтан медаль авна).
Гарчиг
Олимпиадын жагсаалт[засварлах | edit source]
- 2018 он Токио, Япон
- 2017 он Тегеран, Иран
- 2016 он Казань, Орос
- 2015 он Алма-Ата, Казакстан
- 2014 он Тайвань, Хятад
- 2013 он Брисбейн, Австрали
- 2012 он Сирмионе, Итали
- 2011 он Паттайя, Тайланд
- 2010 он Ватерлоо, Канад
- 2009 он Пловдив, Болгар
- 2008 он Каир, Египет
- 2007 он Загреб, Хорват
- 2006 он Мерида, Мексик
- 2005 он Новы Сонч, Польш
- 2004 он Афин, Грек
- 2003 он Висконсин муж, Америк
- 2002 он Юнъин, Солонгос
- 2001 он Тампере, Финлянд
- 2000 он Бээжин, Хятад
- 1999 он Анталья, Турк
- 1998 он Сетубал, Португал
- 1997 он Кейптаун, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
- 1996 он Веспрем, Унгар
- 1995 он Эйндховен, Нидерланд
- 1994 он Ханинге, Швед
- 1993 он Мендоса, Аргентин
- 1992 он Герман
- 1991 он Грек
- 1990 он ЗХУ
- 1989 он Болгар
Монгол улсын амжилт[засварлах | edit source]
Монгол улсын баг уг олимпиадад оролцох хугацаандаа 3 хүрэл медаль хүртээд байна.
- 2005 1 хүрэл.
- 2006 1 хүрэл.
- 2018 1 хүрэл
ОУ-ын Мэдээлэлзүйн Олимпиадын медальт монголчууд[засварлах | edit source]
Хүрэл медаль[засварлах | edit source]
- Ч.Доржнамжил, 2005 (385 оноо)
- Б.Батбаатар, 2006 (239 оноо)