Олон улсын нисэх буудлуудын зөвлөл
Харагдац

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (англи. Airports Council International; ACI) —дэлхийн цорын ганц нисэх онгоцны буудлын борлуулалтын төлөөлөгч юм.
Швейцарын Женев хотод төвтэй тус байгууллагыг 1991 онд байгуулсан бөгөөд дэлхийн нисэх буудлуудын эрх ашгийг хамгаалан, салбарын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний стандарт, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, шилдэг туршлагыг дэлхий дахинд түгээн нэвтрүүлдэг ажээ. Түүнчлэн Засгийн газрууд, ICAO зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл, сургалтын өргөн боломж олгож, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлдэг бөгөөд одоогоор буюу 2025 оны байдлаар 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэй.