Jump to content

Олон улсын парламентын холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын парламентын холбоо, товч. ОУПХ (англи. Inter-Parliamentary Union, товч. IPU, франц. L'Union Interparlementaire) -дэлхий даяарх парламентын үйл ажиллагааг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг олон улсын төрийн бус байгууллага юм. 1889 онд Уильям Рэндалл Кример, Фредерик Пасси нар үүсгэн байгуулсан энэхүү байгууллага нь улс төрийн олон талт хэлэлцээг явуулах зорилготой үүсгэн байгуулагдаж байсан “IPU” нь мөн гишүүн орнуудынхаа хууль тогтоогчдын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг.

Эхэндээ Олон Улсын парламентын холбоо нь Хааг дахь Байнгын Арбитрын Шүүхийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Ф.Пасси, Р.Кример, түүнчлэн анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Альберт Гобат, дараа нь Ерөнхийлөгч болсон Аугуст Беернар, Фернанд Буйссон зэрэг гишүүдийн нэлээд хэсэг нь Нобелийн энхтайвны шагнал хүртсэн бөгөөд Фредерик Пасси 1901 онд уг шагналыг хүртсэн.

Төв байр

Олон улсын парламентын холбооны төв байр нь анх 1892 онд Берн хотод байрлаж, 1911 онд Брюссель рүү нүүж, 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэнээр Осло, 1921 онд Женев рүү нүүж, өнөөг хүртэл тэндээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэдийгээр тус холбооны гишүүнчлэл анх бие даасан парламентын гишүүдээс бүрддэг байсан ч аажмаар өргөжиж, парламентуудыг бүхэлд нь хамарах болсон юм. 2010 оны байдлаар тус байгууллагын гишүүдэд 143 орны парламент, Ватиканаас бусад Европын бүх улсууд, мөн АНУ тус байгууллагын гишүүн биш ч гэсэн Канад, Хятад, Орос, Энэтхэг, Монгол зэрэг дэлхийн ихэнх улсууд багтдаг багтдаг. Олон улсын парламентын холбоон нь 2002 оноос хойш НҮБ-д ажиглагчийн статустай болсон байна.

1909 онд энэхүү Парламентын холбооны Зөвлөлийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Анхны ерөнхийлөгч нь Аугуст Беернар байжээ. 2011 оноос хойш энэ албан тушаалыг Намибийн Тео-Бен Гурирабын залгамжлагч Мароккогийн Мажлисын Төлөөлөгчдийн танхимын дарга Абделвахад Ради хашиж байна.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг 1892 оноос хойш 4 жилийн хугацаатай сонгож ирсэн юм. 2014 оны 7-р сарын 1-нээс хойш энэ албан тушаалыг Камеруны Мартин Чунгонг, 2014 оны 10-р сарын 16-наас Бангладешийн Сабер Чоудхури, 2017 оны 10-р сараас хойш Мексикийн Габриэла Куэвас Баррон нар хашиж байна.

Парламент хоорондын холбоо нь ардчилал, хүний ​​эрхийн хороо, парламентын гишүүдийн иргэний эрхийн хороо, эмэгтэй парламентын гишүүдийн хороотой.

Олон улсын парламент холбооны одоогийн ерөнхийлөгч бол Танзани улсын улс төрч Тулиа Эксон (англи. Tulia Ackson) юм.

Жил бүрийн 6-р сарын 30-ныг Олон улсын парламентын өдрийг тэмдэглэдэг байна.

Парламентын гишүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн ажлыг нь Парламентын Гишүүдийн Хүний Эрхийн Хороо (CHRP) гүйцэтгэдэг байна. Тус хорооны вебсайтаар нь дамжуулан парламентын гишүүний эрхийг зөрчиж байгаа гэж үзсэн тохиолдлыг мэдээлдэг аж.

“IPU”-гийн сайтаас харвал 2025 онд мянга орчим парламентын гишүүний хүний эрх зөрчигджээ. Тус холбоо хууль тогтоогчдийн хүний эрхийг хамгаалахын тулд орон нутгийн эрх баригчдыг лоббидож, аюулд орсон гишүүдтэй уулзаж, парламентын гишүүдийн шүүх хурал дээр ажиглагч илгээдэг байна.

Олон улсын парламент холбоо- Монгол улс

[засварлах | кодоор засварлах]

Монгол улс 1962 онд гишүүнээр элссэн.

2024 оны 3-р сард Женев хотноо Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.

Үүгээр Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын 2022 онд байгуулсан Харилцах ойлголцлын Санамж бичгийн хугацааг 2025 оныг хүртэл сунгасан байна.