Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк
Харагдац

Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (товч. ОУСБХБ, англи. International Bank for Reconstruction and Development) - 1944 онд байгуулагдсан, олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд төв байр нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг. Энэ нь Дэлхийн Банк Группийн зээлийн салбар нэгж юм. ОУСБХБ нь дунд орлоготой хөгжиж буй орнуудад зээл олгодог. Энэ нь Дэлхийн банкны группийг бүрдүүлдэг таван гишүүн байгууллагын анхных нь юм. 1944 онд ОУБХБ-ны анхны зорилго нь Дэлхийн 2-р дайнд сүйрсэн Европын улс орнуудыг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэх явдал байжээ.