Олон улсын технологийн их сургууль
| International Technological University | |
| Товч нэр | ITU |
|---|---|
| Уриа | Англи: Global Development Through Silicon Valley Education |
| Байгуулагдсан он | 1994 |
| Төрөл | Хувийн их сургууль |
| Ерөнхийлөгч | Яау Жин Чан[1] |
| Захиргааны ажилтан | 167 [2] |
| Байршил | Санта-Клара, Калифорни, АНУ |
| Кампус | Хот |
| Цахим хаяг | www |
Олон Улсын Технологийн Их Сургууль (англи. International Technological University, ITU) нь АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотод байрладаг хувийн их сургууль юм. Тус сургуулийг 1994 онд Санта Клара их сургуулийн Инженерийн сургуулийн профессор, түр декан асан Шу-Парк Чан үүсгэн байгуулсан.
Сургуулийг WASC Ахлах Коллеж ба Их Сургуулийн Комисс (WASC Senior College and University Commission) албан ёсоор магадлан итгэмжилсэн байдаг. Гэвч магадлан итгэмжлэлийн байгууллага нь магадлан итгэмжлэлээ цуцлах үйл явцыг эхлүүлээд байгаа хэдий ч ITU нь энэ шийдвэрийг давж заалдсан тул одоогоор магадлан итгэмжлэгдсэн хэвээр байна.
Тус сургууль нь 6 үндсэн тэнхим, лаборатори, судалгааны төвүүдтэйгээр бакалавр болон магистрын түвшинд сургалт зохион байгуулдаг. Олон салбар хамаарсан хөтөлбөрүүдтэй бөгөөд үүнд хиймэл оюун ухаан, биоэлектроник, дижитал урлаг багтана. Мөн Kryterion тест, Pearson VUE сертификатын шалгалтын төвтэй бөгөөд Стэнфордын Их Сургууль болон Бээжингийн их сургуулийн хамтарсан лабораториудтай.
ITU нь 2001 оны 7-р сарын 1-нээс 2004 оны 12-р сарын 31 хүртэл ACICS-аар магадлан итгэмжлэгдэж, АНУ-ын Боловсролын Яамны Магадлан Итгэмжлэгдсэн Дээд Боловсролын Байгууллагуудын мэдээллийн санд бүртгэгдэж байв.
2013 оны 2-р сарын 22-ноос эхлэн ITU нь WASC Ахлах Коллеж ба Их Сургуулийн Комиссоор магадлан итгэмжлэгдсэн болдог байна.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "University Officers - ITU - International Technological University". Itu.edu. Эх хувилбараас архивласан: June 3, 2021. Татаж авсан: May 26, 2021.
- ↑ U.S. Department of Education. Institute of Education Sciences, National Center for Education Statistics. International Technological University Human Resources Survey 2015: Number of staff by employment status and occupational category: Fall 2015. Accessed from IPEDS Data Center on 2017-03-09.