Олон улсын түрэг академи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Академи нь - Астана хотноо байрладаг.

ОУТА-ийн Ерөнхийлөгч нь- Дархан Кыдырали


Түүхийн товчоон[засварлах | edit source]

БН Азербайжан Улсын Нахчиван хотноо 2009 оны 10-р сарын 3-ны өдөр хуралдсан Түрэг хэлт улсуудын төрийн  тэргүүн нарын IX саммит уулзалтын үеэр БН Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  түрэг зон олныг судлах олон улсын төв байгуулах тухай санал дэвшүүлсэн билээ.

2010 ны 5-р сарын 25-ны өдөр БН Казахстан Улсын нийслэл Астана хотноо Энх тайван, эвсэлийн ордонд Түрэг Академи нээгдсэн юм. Энэхүү онцгой байгууллагын нээлтийн үйл ажиллагаанд БН Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Турк Улсын Ерөнхийлөгч Абдулла Гул,  мөн Казахстан, Турк, АНУ, ОХУ (Татарстан,Чуваш, Якут ), Узбекистан, Кыргызстан, Украин зэрэг улсуудын нэрт түрэг судлаач нар оролцсон юм.

2012 оны 8-р сарын 22-23-ны өдрүүдэд БН Кыргыз Улсын нийслэл Бишкек хотноо хуралдсан Түрэг зөвлөлийн   ІІ саммит уулзалт дээр БН Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Турк Улсын Ерөнхийлөгч Абдулла Гул,  БН Кыргыз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, БН Азербайжан Улсын Ерөнхий сайд Артур Расизаде нар ТүрэгАкадемийг олон улсын байгууллага болгон батлах тухай гэрээг үзэглэсэн юм.

Уг гэрээг дээрх улсуудын парламентүүд батлах хуулийг үзэглэсэний дараа нь Казахстанд 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн Түрэг Академи нь 2014 оны 8-сарын 28-ны өдрөөс эхлэн олон улсын эрх бүхий байгууллага  болсон билээ. Ийнхүү түрэг хэлт дөрвөн улсын сайн дурын үндсэн дээр үндэслэн байгуулсан  нэгэн томоохон онцгой эрдэм шинжилгээний олон улсын байгууллага -  «Олон улсын Түрэг  Академи» өөрийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Үндэслэн байгуулагч улсууд[засварлах | edit source]

Бүгд Найрамдах Азербайжан Улс

Бүгд Найрамдах Казахстан Улс

Бүгд Найрамдах Кыргыз Улс

Бүгд Найрамдах Турк Улс

Зорилго, үйл ажиллагаа[засварлах | edit source]

           Үүрэг зорилго: Өнө эртний үеэс өдгөө хүртэлх Түрэг ертөнцийн түүх, хэл, уран зохиол, соёлыг судлан шинжлэх, түрэг улсуудын дэлхий дахины соел иргэншил дэх байр суурийг нь, тэдний  оруулсан хувь нэмрийг нь уугал эх сурвалжуудын үндсэн дээр нээн тодорхойлон түрэг ертөнцид хамаарагдах эрдэм шинжилгээний ажлуудыг зохицуулах нэгэн онцгой төв болох    билээ.

Үйл ажиллагаа: Түрэг ард түмнүүдийн эрдэмтэн мэргэд зон олнуудын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд, мөнхүү түрэг хэлт улсуудын зүтгэлтэнгүүдийн санаачлагад бололцоо бүрдүүлэх, нэгэн төвд төвлөрүүлэн нэгтгэхэд чиглэгдэнэ.  

Олон улсын хамтран ажиллагсад[засварлах | edit source]

Олон улсын Түрэг Академи нь  одоогийн байдлаар 40 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, түрэг судлалын төвүүдтэй холбоо тогтоон,  санамж бичгүүдийг үзэглэсэн юм. Түүний дотор Унгар Улсын үндэсний ШУА, эрдэм шинжилгээний төвүүд, Кыргыз Улсын ШУА, Азербайжан Улсын ШУА, Монгол Улсын ШУА ба эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ОХУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний төвүүд байгаа юм. Мөн түүнчилэн БН  Солонгос, АНУ, Турк зэрэг  бусад улсуудын  нэр хүндтэй их, дээд сургуулиудтай нягт холбоо харилцаа тогтоосон.

Эдүгээ Олон улсын Түрэг Академи нь гадаадын 100 гаруй нэрт түрэг судлалч эрдэмтэдтэй хамтран томоохон суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.  

Олон улсын Түрэг Академи нь Түрэг зөвлөл,ТуркПА,  ТУРКСОЙ мөн исламын түүх, урлаг, соёл судлалын төвтэй (IRCICA)  хамтран ажиллаж холбоо тогтоосон.

Бүтэц[засварлах | edit source]

Эрдмийн зөвлөл

Олон улсын Түрэг Академийн  хамгийн дээд байгууллага нь – Эрдмийн зөвлөл. Байгууллагын удирдлагыг тал тус бүрээс (Түрэг зөвлөлийн гишүүн улсуудаас) нэг-нэг төлөөлөгч, бас Түрэг Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчүүдээс бүрэлдсэн Эрдмийн зөвлөл зохицуулан явуулна.  

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч нь  (Түрэг зөвлөлийн гишүүн улсууд) талуудын иргэдээс 4 жилийн хугацаагаар дахин сонгох үндсэн дээр сонгуулийн журмаар  сонгогдоно. Олон улсын Түрэг Академийн анхны ерөнхийлөгч нь түүхийн ухааны доктор Дархан Куандыкулы Кыдырали. Тэрбээр энэхүү албандаа  2014 оны 5-сарын 4-5-ны өдрүүдэд Турк улсын Бодрум хотноо зохион байгуулагдсан Түрэг зөвлөлийн   IV  саммит уулзалтанд зөвлөлийн гишүүн 4 улсын тэргүүн нарын шийдвэрээр томилогдсон болно.

           Олон улсын Түрэг Академи нь Казахстанд байрлагдсан болохоор анхны ерөнхийлөгч нь Казахстаны талаас томилогдсон юм. Байгууллагын тэргүүн нь Түрэг Зөвлөлийн гишүүн улсуудын англи хэлэн дээр нэрийтгэл дэсийн ротацийн дагуу (ээлжлэн) солигдож байх болно. Азербайжан, Кыргызстан, Турк улс.

Дэд ерөнхийлөгч нар.

Олон улсын ТүрэгАкадемийн ерөнхийлөгч нь Казахстан улсын иргэн учраас дэд ерөнхийлөгчид Түрэг Зөвлөлийн гишүүн улсуудаас (Турк, Азербайжан, Кыргызстан) гурван дэд ерөнхийлөгч томилогдоно.

Судалгааны төвүүд.

Олон улсын Түрэг  Академийн дэргэд  судалгааны 5 төв ажиллаж байгаа юм. Үүнд: түүх, этнологийн төв, хэл, уран зохиол, нэр томьеоны төв, урлаг, соёлын төв, нийгэм-эдийн засгийг судлах төв, мөн түүнчлэн олон улс судлалын төв. Энэхүү төвүүд нь түрэг ертөнцийн тулгамдсан асуудлууд, соёл, түүх, эдийн засаг, интеграцийн чиглэлд судалгаа шинжилгээ явуулдаг.

Академийн бүтээлүүд.

    Олон улсын Түрэг Академид үндэслэн байгуулагч улсууд, түрэг ертөнцийн эрдэм мэргэд ажилладаг юм. Академи түрэг ертөнцтэй холбоотой олон улсын нилээд их тооны төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Түүний хүрээнд дөрвөн жилд 50 гаруй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлэн нийтлэсэн байна. Уг бүтээлүүдэд орчин цагийн түрэг судлал, түрэгийн түүх, соёл, урлаг, түрэг ард түмнүүдийн ирээдүй хэтийн төлөв зэрэг сэдвүүдийг хэлж болно. Академи нь түрэг судлал, алтай  хэлнүүдийн судлалын салбарын тулгамдсан асуудлуудыг судлан шинжилдэг  «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» нэртэй бас, задлан шинжилгээний  чиглэлийн «GLOBAL-turk»  нэртэй сэтгүүлүүдийг хэвлэн гаргаж байна. Сэтгүүлүүд  таван хэлээр (казах, орос, англи, турк, монгол) эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтэлж байна. Үүнээс гадна түрэг хэлнүүдийн толинууд хэвлэгдэн гарсан байна.

           Академи нь  2010 оноос эхлэн түрэгийн түүх, соёл, түрэгийн алдартай хүмүүст зориулсан олон улсын хурал, форум, семинар,  цуглаануудыг зохион байгуулж байгаа юм.

Номын сан[засварлах | edit source]

Олон улсын Түрэг Академийн  харьяа түрэг номын сан байгуулагдсан юм. Нэр цуут түрэг судлалч эрдэмтэдийн хувийн номын сан дээр суурилан байгуулагдсан номын сангийн сан хөмрөг  32 мянга гаруй болоод байна. Түүний дотор Иштван Мандоки Коныр, Абдуали Хайдар  мен Абжан Курышжанулы нарын хувийн номын сан хөмрөгүүд нь энэхүү номын санд хадгалагдаж байна. Номын санд бас ховор нандин номнууд, гар бичмэлүүдийн сан хөмрөг байгаа юм. Түүхэн бичгийн дурсгалууд болох гар бичмэлүүдийн эх хуулбарууд ч бас бий.  Номын санд түрэг угсаатнуудад зориулагдсан тусгай номын цуглуулагууд байдаг. Тоочин  дурдвал, казах, турк, азербайжан, узбек, туркмен,киргиз, башкурт, татар, карачай, хакас, чуваш, каракалпак, ногай ба унгар, монгол, бурят   зэрэг ард түмнүүдийн ном зохиолууд цуглуулагдсан байгаа юм. Одоо түрэг номын сангийн цахим хувилбарууд бэлтгэгдэж байна.

Музей[засварлах | edit source]

Олон улсын Түрэг академийн харьяа нээгдсэн музейд  түрэг ард түмнүүдийн түүхийн олон цаг үед хийгдсэн ховор нандин үзмэртэй танилцаж болно. Түрэг ард түмнүүдийн  материаллаг болон биет соёлын өвийн дурсгалууд нь  биет болон фотозургын сурвалжуудын цогц  болохын хувьд  тэдгээрийг цуглуулах ажил үргэлжилж байна. Музей 2014 оны 9-р сард шинэ үзмэрүүдээр баяжин бүхэлдээ  улам улам сайжруулагдаж байна.

Монгол улсын шинжлэх ухаан, соёл, боловсоролын байгуулагуудтай хамтарсан үйл ажиллага[засварлах | edit source]

Санамж бичигүүд

2014 он

1.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи. 2014 оны 7 сарын 3.

2.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл, уран зохиолын хүрээлэн. 2014 оны 7-р сарын 3.

3.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын  хүрээлэн. 2014 оны 7-р сарын 3.

4.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн. 2014 оны 7-р сарын 3.

2015 он

5.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн. 2015 оны 9-р сарын 8.

6.   Монголын Үндэсний музей. 2015 оны 9-р сарын 14.

2016 он

7.   Олон улсын Түрэг академи,Олон улсын Монгол судлалын холбоо. 2016 оны 8-р сарын 16.

8.   Олон улсын Түрэг академи, Монгол улсын Архивийн ерөнхий газар. 2016 оны 8-р сарын 23.

9.   Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музей. 2016 оны 8-р сарын 26.

10.        Олон улсын Түрэг академи, Монгол улсын Уламжлалт анагаах ухааны  музей. 2016 оны 8-р сарын 26.

Хээрийн шинжилгээний экспедицүүд

2014 он

Олон улсын түрэг академи, Монгол улсын Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэн, Монгол улсын ШУА Баян-Өлгий аймаг дахь Нийгэмийн ухааны судалгааны төвтэй хамтарч Монгол улсын Баян-Өлгий аймаг, Монгол улсын Увс аймагийн тува, хотон угсаатануудын дунд  явуулсан судалгаа. 2014 оны 9- сарын  8-20

2015 он

Олон улсын Түрэг академи,  Монгол улсын  ШУА Түүх, археолологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн Монгол улсын Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байгаа  эртний түрэгийн «Шивээт улаан» тахилын онгон цогцолборт  археологийн тандалт  судалгаа. 2015 оны  9 сарын 9-16

2016 он

1.    Олон улсын Түрэг академи,  Монгол улсын  ШУА  Түүх, археолологийн хүрээлэнтэй 2016 оны  5-р сарын  23-нд Астана хотод үзэглэн баталсан «Гэрээний» дагуу Монгол улсын Булган аймагийн Баян-агт  суманд оршдог эртний түрэгийн үеийн "Шивээт улаан" тахилгын онгон цогцолбор дурсгалд 2016 оны 7-р сарын  2-ноос  8- сарын 28 хүртэл 58 хоног археологийн хамтарсан анхны малталгаа судалгаа. 

2.    «Их талын нүүдэлчдийн түүх-соёлын үнэт эрдэнэс: Тэнгэр уулаас Хангайн нуруу хүртэл» хэмээх олон улсын экспедици.Бүрэлдэхүүнд  Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк, ОХУ, Монгол улсаас 40-ээд эрдэмтэн судлаачид оролцсон болно. 2016 оны 8 сарын  20-27.

3.   Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй хамтарч  Монгол улсын Хэнтий аймагийн Дэлгэрхаан сумын нутагт оршдог эртний түрэгийн Хаяахудаг, Гүнбүрд хэмээх тахилын онгон цогцолборт тандалт  судалгааны экспедици. 2016  оны 8 сарын 21-22.

2017 он

1.   Олон улсын Түрэг академи,  Монгол улсын  ШУА Түүх, археолологийн хүрээлэнтэй 2016 оны 5-р сарын  23-нд  Астана хотод үзэглэн баталсан «Гэрээний» дагуу Монгол улсын Булган аймагийн Баян-агт суманд оршдог эртний түрэгийн үеийн "Шивээт улаан" тахилгын онгон цогцолбор дурсгалд 2017 оны 6-р сарын 20-ноос  8- сарын 5  хүртэл  45  хоног археологийн анхны малталгаа судалгаа явуулсан болно. 

2.   Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй Монгол улсын  Хэнтий аймагийн Дэлгэрхаан сумын Хаяахудаг, Гүнбүрд тахилын онгон цогцолборт, мөн Хэнтий аймагийн түрэгийн үеийн дурсгалуудад  археологийн судалгааны ажил.  2017 оын 8-р сарын  15-наас 9-р сарын 15 -н хүртэл. 30 хоног.

3.    «Хэнтийгээс Улытау хүртэл: түүхийн оюун санааны сэргэн мандалт»  нэртэй олон улсын экспедици, хээрийн семинар. Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк, ОХУ, Монгол улсаас  40 гаруй эрдэм судлаачид,   сэтгүүлчид оролцсон.  Монгол улсад 2017 оны 8-р сарын 15-17; БН Казахстан улсад  2017 оны 9-р сарын 15-20.

Эрдэм шинжилгээний форум, бага хурал, семинар, дугуй ширээний ярилцлага,номын нээлтийн баяр

2014

1.    Олон улсын  Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол улсын Казахстан дахь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Сүхээ, Монгол улсын Казахстан дахь  элчин сайдын яамны  нэгдүүгээр нарийн бичгийн дарга  Б.Эрхэмбаяр нарын  анханы уулзалт, дугуй ширээний ярилцлага  болов.  2014 оны 3 сарын 28.

2.Олон улсын Түрэг академийн зохион байгуулсан  "Талын нүүдэлчидийн төрт ёсны уламжлал" гэдэг сэдэвтэй семинар. Астана хот,  2014 оны 9-сарын 26. Монгол улсаас оролцож итгэл тавьсан эрдэмтэд:түүхийн ухааны доктор И. Саруул,  түүхийн ухааны доктор Ч.Дашдаваа.

3.Олон улсын Түрэг академийн зохион байгуулсан  «Түрэгийн ертөнц: улс төрийн зүтгэлтэнүүдийн ач холбогдол»  хэмээх эрдэм шинжилгээний бага хурал. Астана хот, 2014 оны 10 сарын 27-28. Монгол улсаас оролцож итгэл тавьсан эрдэмтэд:түүхийн ухааны доктор Ч.Дашдаваа, түүхийн ухааны доктор М.Хурметхан

2015

1.      «Их талын нүүдэлчидийн төрт ёс ба парламентаризм» хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Астана, 2015 оны 12 сарын 3. Оролцогч: Казахстан дахь Монгол улсын элчин сайдын яамны нэгдүүгээр нарийн бичгийн дарга Эхэмбаяр Баягас.

Уг бага хуралын үер Монгол улсын Булган аймаг «Шивээт улаан» тахилын онган дахь тамгат хөшөөний дууриамал хуулбарыг Олон улсын Түрэг академийн музейд байрлуулж, нээлт хийсэн болно.

2.       Казахстан улс,  Монгол  улсын засгийн газар хоорондын  комиссийн гишүүд Монгол улсын парламентийн гишүүд А.Тилейхан, Ц.Оюунбаатар, А.Бакей, Монгол улсын Казахстан дахь  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Сүхээ тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали нарын уулзалт, дугуй ширээний ярилцлага болов.   2015 оны 2 сарын 26.

2016 он

1.      Олон улсын Түрэг академийн зохион байгуулсан «Хүмүүнлэгийн  шинжлэх ухааны  ІІ форум». Астана хот, 2016 оны 5 сарын 23-25. Монгол улсаас илтгэл тавин оролцсон эрдэмтэн:Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал,  түүхийн ухааны доктор С.Чулуун. Итгэл: Монголын археологийн судалгааны өнөөгийн байдал, цаашдын хандлага

2.      Олон улсын   Монгол судлаачдын ХІ  их хурал. Улаанбаатар, 2016 оны 8- сарын 15-18. Илтгэлүүд:  Д.Кыдырали. Эргэнэхүн  – түрэг-монголын омог аймгуудын нийтлэг домог-тууль мөн; Акедил Тойшанулы. Түрэг-монгол домог-үлгэрийг харьцуулан судалсаны тойм; Базылханы Напил. Эртний нүүдэлчин омог аймгуудын нэрийтгэлийн  гаралын тухайд.

3.      «Нүүдэлчидийн уламжлалт анагаах ухааны хөгжилт» хэмээх олон улсын бага хурал. Хамтран зохион байгуулагчид: Олон улсын Түрэг академи, Монголын уламжлалт анагаах ухааны музейн «Номун гэрэл» төв. 2016 оны 8-сарын  19-20.

4.      Олон улсын Түрэг академи, Монгол улсын Архивийн ерөнхий газартай хамтарч И.Саруул, Ч.Дашдаваа«Коминтерний төлөөлөгч Т.Рыскуловын Монгол дахь үйл ажиллагаа», И.Саруул, Ч.Дашдаваа «Т.Рыскуловын Монгол дахь үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүд» номын нээлтийн баяр, дугуй ширээний ярилцлага зохион байгуулав.  2016 оны  8-сарын 23.

5.       «Их талын нүүдэлчид:түүх-соёлын хэлхээ холбоо» хэмээх семинар. Олон улсын Түрэг академи, Монгол улсын  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. Монгол улсын Булган аймагийн Баян-агт  суманд оршдог эртний түрэгийн  «Шивээт улаан»  тахилгын онгоны цогцолбор.2016 оны 8-р сарын  24.

2017 он

Эрдэм шинжилгээний бага хурал, форум, семинар, дугуй ширээний ярилцлага, уулзалт.

1.Олон улсын Түрэг академийн зохион байгуулсан «Хүмүүнлэгийн шинжлэх ухааны  ІІ форум». Астана хот,  2017 оны 5-сарын 26.

Монгол улсаас илтгэл тавин оролцсон эрдэмтэд: Гэлэгпилийн Чулуунбаатар (академич, Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч),Р.Мөнхтулга (археологич, докторант). Итгэл: «Историко-культурное наследие древнетюркского и уйгурского времен на территории Монголии» (Монгол нутаг дахь эртний түрэг, уйгурын үеийн түүх соелын дурсгалууд); Дагваадоржийн Сүхбаатар, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор,  Монголын Үндэсний музейн захирал. Итгэл:«Монголын Үндэсний музейн сан хөмрөг дэх түрэгийн үеийн өв дурсгалууд»

2.«Хэнтийгээс Улытау хүртэл: түүхэн санааны сэргэн мандалт» хэмээх олон улсын хээрийн семинар.

Монгол улсын Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум. Хаяахудаг, Гүнбүрд хэмээх  эртний түрэгийн тахилын цогцолбор.  2017 оны 8-р сарын  15-17. Оролцогчид хоёр улсын судалгааны баг.

3. Албан ёсны уулзалт, дугуй ширээний ярилцлага:

а) Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч, түүхэн ухааны доктор,  академич Дархан Кыдырали,  Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд академич ноён  Гэлэгпилийн Чулуунбаатар нарын  албан ёсны уулзалт. Улаанбаатар хот,  Засгийн газрын III байр. 2017 оны 8-р сарын 15 өдөр;

б) Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч, түүхэн ухааны доктор,  академич Дархан Кыдырали, Монгол  улсын ШУА Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхэн ухааны доктор Сампилдондовын  Чулуун. 2017 оны 8-р сарын 15 өдөр;

в) Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч, түүхэн ухааны доктор,  академич Дархан Кыдырали, Монголын Үндэсний музейн захирал, түүхэн ухааны доктор Дагваадоржийн Сүхбаатар. 2017 оны 8-р сарын 15 өдөр.

ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГ

  1. Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музей  хоорондын  "Гүн бүрд ба Хаяа худаг"  эртний түрэгийн тахилын онгон цогцолборт (Монгол улс, Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум) хамтарсан археологийн эрдэм шинжилгээний судалгаа явуулахад үзүүлэх үйлчилгээний  ГЭРЭЭ.  Астана хот. 2017 оны 5-р сарын 25.

2. Олон улсын Түрэг академи (Бүгд Найрамдах Казахстан улс),Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн хооронд "Шивээт улаан"  эртний түрэгийн хааны тахилын онгон цогцолборт хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа явуулахад үзүүлэх үйлчилгээний ГЭРЭЭ . Астана хот. 2017 оны 5-р сарын 25.

3. Олон Улсын Түрэг академи,  Монгол улсын Шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг. Астана, 2017 оны 5 дугаар сарын 25.

Шагнал, цол хэргэм  хүртэсэн  Казахстан улсын эрдэмтэд

  1. Монгол улсын Гадаад хэргийн яамны сайдын тушаалаар Олон улсын Түрэг академийн шинжээч, хэл бичгийн ухааны доктор Тойшанулы Акедилийг  Казахстан дахь  Монгол улсын соелын элчээр томилсон байна. 2015 оны 12 сарын 30.
  2. Олон улсын Түрэг Академийн ерөнхийлөгч, профессор, академич Дархан Кыдырали Монгол улсын Шинжлэх ухааны академийн хүндэт доктор цол. 2017 оны 5-сарын 26.

Олон улсын Түрэг академи нэрэмжит  шагнал хүртэсэн

Монгол улсын эрдэмтэн, иргэд

·        Академич Шагдарын Бираа – Олон улсын Түрэг академийн алтан медаль

·        Академич Далантайн Цэрэнсодном – Олон улсын Түрэг академийн алтан медаль

·        Академич, археологч  Дамдинсүрэнгийн Цэвээндорж –  алтан медаль

·        Түүхийн ухааны доктор, профессор Ишжамц Саруул – Олон улсын Түрэг академийн мөнгөн медаль

·        Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан ноен   Жагирын Сүхээ –  Олон улсын Түрэг академийн мөнгөн медаль

Эх сурвалжууд[засварлах | edit source]

Олон улсын Турэг академийн вебсайт:

Олон улсын Турэг академийн вебсайт

Олон улсын Турэг академийн facebook хуудас

ATALAR MIRASI

Youtube 

Twesco.tv