Jump to content

Олон улсын эрчим хүчний агентлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын эрчим хүчний агентлаг (англи. International Energy Agency, IEA) — Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ийн харьяа бие даасан олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм. Үүнд 30 гаруй бүрэн эрхт гишүүн орон болон 10 гаруй хамтрагч гишүүн багтдаг. Энэ байгууллага 1973-1974 оны газрын тосны хямралын дараа 1974 онд Парис хотод байгуулагдсан юм. Тус байгууллагын зорилго нь эрчим хүчний эрэлт, нийлүүлэлт, үйлчилгээний дэлхийн бүтцийг сайжруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих явдал юм. Зөвхөн OECD-ийн гишүүн орнууд л энэ байгууллагын гишүүнээр элсэх боломжтой ажээ.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн 32 гишүүн орон болон 13 хамтрагч орон нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 75%-ийг эзэлдэг байна.

Улс орон Гишүүнчлэл Тайлбар
Aвстрали 1979
Aвстри 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Бельги 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Канад 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Чех 5 February 2001
Дани 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Эстони 9 May 2014
Финланд 1992
Франц 1992
Герман 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Грек 1976
Унгар 3 June 1997
Ирланд 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Итали 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Япон 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Латви 2024
Литва 2022
Люксембург 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Mексик 2018
Нидерланд 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Шинэ Зеланд 1977
Норвеги 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн (тусгай Гэрээ)
Португал 1981
Польш 25 September 2008
Словак 30 November 2007
Өмнөд Солонгос 20 April 2001
Испани 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Швед 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Швейцар 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Турк 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
Их Британи 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн
АНУ 1974 оны 11 сарын 18 Үндэслэгч гишүүн

Оролцогч орнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Чили
  • Колумби
  • Коста Рика
  • Израил

Хамтрагч орнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Аргентин
  • Бразил
  • Хятад
  • Египет
  • Энэтхэг
  • Индонез
  • Кени
  • Марокко
  • Сенегал
  • Сингапур
  • Өмнөд Африк
  • Тайланд
  • Украин