Онгуд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Онгууд, Онход» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт

Онгууд, Онход[засварлах | edit source]

Хүннүгийн Вэньюйти аймаг Өвөр Монголд нутаглаж байв

Онгуд нэр нь "онгон, дархлагдсан" гэсэн утгатай монгол үг. Мөн түрэг хэлний "он" (баруун) үгнээс үүсэлтэй гэсэн хувилбар бий. Онгуд аймаг Монголын тэгш өндөрлөгийн баруун хэсэг буюу монгол хэлтнийхээ баруун өмнө захаар нутагшиж байснаас ингэж нэрийдэгдсэн байж болно. Онгууд гэж үгийн бүтцийг " он+олон тооны дагавар=он+д-онгууд" гэж задалж болно. Мөн он буюу ван цол, олон тооны гууд нэмэгдсэн гэж үзэх үзэлт гарч ирэх болжээ.

Түүхч Г.Сүхбаатар эртний хятад хэлийг сайтар эзэмшсэн судлаач байв. Тэрээр Хүннүгийн Вэньюйти аймгийн нэр бол Онгудийн эртний хятад хэл дээрх дуудлага мөн гэж үзсэн байдаг. Өвөрмонголын нэгэн эртний балгаснаас олон тооны христийн шашны загалмай олдсон байдаг. Харин Монголын нутгаас Найман болон Хэрэйдийн ханлигийн үлдээсэн олдворууд буюу Христийн шашны загалмай, булш ихээр олддог бөгөөд тэд Нестор урсгалыг шүтдэг байсныг үгүйсгэхийн аргагүй юм.