Jump to content

Онлайн зар сурталчилгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Онлайн зар сурталчилгаа өөрөөр онлайн маркетинг, интернет сурталчилгаа, дижитал сурталчилгаа, веб сурталчилгаа нь интернетээр дамжуулан интернет платформ ашиглагчдад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хэлнэ. Онлайн зар сурталчилгаанд и-мэйл маркетинг, хайх механизмын маркетинг (search engine marketing), цахим орчны маркетинг, маш олон төрлийн үзүүлэнгийн сурталчилгаа, мобайл буюу гар утасны зар сурталчилгаа зэрэг багтана.

Бусад зар сурталчилгааны хэрэгслийн адил онлайн сурталчилгаанд контент бүтээгч нар оролцдог. Тэдэнтэй өөрийн зараа нийтлүүлэхийг хүссэн хувь хүн, албан байгууллага зэрэг хамтран ажилладаг. Бусад боломжит хамтрагчдад зарын агентлаг голчлон хамаарна. Тэд зарын хувилбарыг үүсгээд зарын серверт байршуулдаг. Ингэснээр сервер тухайн зарын тухай бүхий л мэдээллийг статистик хэлбэрт хөрвүүлэн цааш дамжуулдаг.

2016 онд АНУ-д интернет зар сурталчилгааны орлого кабелийн суваг болон радио сувгийн зар сурталчилгааны орлогийг давсан юм. 2017 онд Америкийн интернет сурталчилгааны орлого 83.0 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны 72.5 тэрбум ам.доллараас дариу 14 хувиар ихэсжээ. Мөн судлаачдын дүгнэлтээр 2019 онд Америкт интернет зар сурталчилгаанд нийтдээ 125.2 тэрбум ам.долларыг зарцуулсан ба энэ нь телевизийн зар сурталчилгаанд зарцуулснаас дариу 54.8 тэрбум ам.доллаар их үзүүлэлт юм.