Jump to content

Онолбаатарын Хулан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Онолбаатарын Хулан (1999 оны 7-р сарын 27-нд Улаанбатар хотод төрсөн) -Монгол Улсын Гавьяат тамирчин, Монголын "3х3" сагсан бөмбөгийн шигшээ багийн болон “Улаанбаатар Амазонс” багийн тамирчин. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт. Биеийн өндөр 180 см, 65 кг жинтэй тамирчин. “Токио-2020” зуны Олимпод оролцож Монгол Улсын баг тамирчдын тугч хийсэн тамирчин.

2017 онд МУИС-д элссэн цагаасаа эхлэн сагсан бөмбөгт эргэлт буцалтгүй орж, өдийг хүртэл олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсоор буй залуу тамирчин юм.

Австри улсын Вена хотноо 2026 оны 6-р сарын 12–14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “FIBA 3x3 Women’s Series Vienna 2026” тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж, багийн хамт мөнгөн медалийн эзэн болсон.

Төрсөн ах Онолбаатарын Энхбаатар нь мөн сагсан бөмбөгийн тамирчин.