Оояма Масүтацү
Харагдац

Оояма Масүтацү, японоос бусад оронд Мас Ояма гэж нэрлэдэг (япон. 大山倍達, 1923 оны 7-р сарын 27-нд Өмнөд Солонгосын Кунсан хотод төрсөн — 1994 оны 4-р сарын 26-нд Токио хотод нас барсан) — Солонгос гаралтай, Японы каратэгийн багш бөгөөд мастер, тулааны урлагийн хамгийн алдартай багш нарын нэг. Тэрээр 10 дантай тамирчин байсан бөгөөд Киокушинкай каратэг үүсгэн байгуулагч юм. Япон болон бусад оронд каратэг түгээн дэлгэрүүлэгч, каратэгийн талаарх олон алдартай номын зохиогч, үндэсний болон олон улсын каратэгийн тэмцээнүүдийг зохион байгуулагч юм. "Хамгийн хүчтэй карате" гэдгээрээ хурдан нэр хүндтэй болсон өөрийн хэв маягийг үндэслэсэн Оояма 1994 онд нас барах хүртлээ Олон улсын Кёкүшинкай байгууллага (IKO)-г үүсгэн байгуулаад удирдаж байсан юм.