Орайны орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Орайны орд
Орайны орд


Орайн нь эртнээс нийтэд танигдсан одны орд бөгөөд дэлхий даяар ажиглагддаг ба огторгуйн экватор дээр оршдог. Ордыг эртний грекийн домогт гардаг анчин Орайнаар нэршжээ. Ордын хамгийн тод одод нь Ригел, Бэтэлгюс мөн цэнхэр-цагаан аврага болно.

Орайны бүсэнд байдаг хамгийн хурц харагддаг гурван оддыг нь Зета (Алнитак), Эпсилон (Алнилам), Делта (Минтака) гэдэг. Алнитак нь дэлхийгээс 800 гэрлийн жилийн зайтай ба манай нарнаас 100 000 дахин хурц гэрэлтдэг од юм, үүний ихэнх цацраг нь хүний нүдэнд үл үзэгдэх хэт ягаан туяа юм; Алнилам нь дэлхийгээс 1340 гэрлийн жилийн зайтай, 1,7-ийн хэмжээнд гэрэлтдэг бөгөөд хэт ягаан туяаны гэрэлтэлт нь нарнаас 375000 дахин хурц; Минтака нь дэлхийгээс 915 гэрлийн жилийн зайтай, 2,21-ийн хэмжээнд гэрэлтдэг бөгөөд энэ нь хос одод бөгөөд нарнаас 90 000 дахин хурц ба 5,73 өдөрт нэгнээ тойрдог.

Эртний археологийн олдвороос Орайныг хүмүүс 32000-38000 жилийн өмнөөс ажиглаж таньж гар урлалын зүйлс дээрээ сийлж тэмдэглэж иржээ. Ордын онцлог дүрс нь дэлхий даяар олон янзын түүхэнд дурсагддаг байна. Орайн нь орчин үед билэг тэмдэг маягаар өргөн хэрэглэгддэг.


Одод баримжаалагч[засварлах | edit source]

Орайны ордоор чиг авах
Орайны ордны газрын зураг

Орайны ордоор бусад оддыг олход амархан болдог. Түүний бүсний чигээр урагшаа Сириус (α CMa), хойд чигээр хойш Алдебаран (α Tau) оршдог. Мөрнийх нь чигээр зүүн тийш Просион (α CMi), Ригел ба Бэтэлгюсийн шугмаар Кастор ба Поллюкс (α Gem and β Gem) оршино.