Jump to content

Оргилуун дарс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Оргилуун дарс буюу Шампань дарс (/ʃæmpeɪn/; франц. [ʃɑ̃paɲ]) Францын Шампань бүс нутагт нэршлийн дүрмийн дагуу үйлдвэрлэдэг оргилуун дарс бөгөөд усан үзмийн тариалалтын тусгай арга барил, зөвхөн зориулалтын газраас усан үзэм хураах, усан үзэм шахаж дарах тусгай арга техник хэрэглэж лонхонд дарсыг хоёрдогч исгэж нүүрстөрөгчийн давхар исэл үйлдвэрлэхийг шаарддаг юм.

Бараг бүх оргилуун дарсыг Пино Нуар /Хар Пино/, Пино Менье , Шардоне усан үзмийн сортоор үйлдвэрлэдэг боловч Пино Блан, Пино Гри (оргилуун дарсанд Фроменто гэж нэрлэдэг), Арбане, Петит Меслиер зэрэг дарснуудыг мөн бага хэмжээгээр дарсжуулдаг.

17, 18, 19-р зуунд оргилуун дарс хааны гэр бүлтэй холбоотой болсон юм. Тэргүүлэх үйлдвэрлэгчид оргилуун дарсаа зар сурталчилгаа, сав баглаа боодол ашиглан язгууртнууд болон хааны гэр бүлтэй холбохыг эрмэлздэг байсан нь шинээр гарч ирсэн дунд давхаргынхны дунд түгээмэл болсон юм.

Ориглуун дарсны үйлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]
Францын Шампань муж

Оргилуун дарс хийхэд ашигладаг усан үзмийг ихэвчлэн эрт хураадаг бөгөөд чихрийн хэмжээ бага, хүчиллэг нь өндөр байдаг. Дарс цагаан хэвээр байхын тулд шүүсийг хурдан шахдаг.

Шампань мужид одоогоор 19,000 гаруй жижиг оргилуун дарс үйлдвэрлэгч бүртгэлтэй бөгөөд тус бүс нутагт ойролцоогоор 32,000 га талбайг хамарсан усан үзмийн талбайтай. Оргилуун дарс үйлдвэрлэгчийн төрлийг лонхны албан ёсны дугаарын дараах товчлолоор тодорхойлж болно. Үүнд:

  • NM, Négociant manipulant. Энэ бол усан үзэм худалдаж дарс хийдэг (томоохон маркууд оруулаад);
  • CM, Coopérative de manipulation. Хоршоо хамтралын гишүүдийн тариалсан усан үзмээр дарс үйлдвэрлэдэг, бүх ургацыг нь нэгтгэдэг хамтрал хоршоонууд;
  • RM, Récoltant manipulant. Өөрийн усан үзэм тариалж, түүгээрээ дарс үйлдвэрлэдэг хувь үйлдвэрлэгчид. Тэд усан үзэмнийхээ 5%-иас илүүгүй хэсгийг гаднаас худалдан авахыг зөвшөөрдөг;
  • SR, Société de récoltants. Хамтдаа оргилуун дарс үйлдвэрлэдэг боловч хоршоо байгуулдаггүй дарс үйлдвэрлэгчдийн холбоо;
  • RC, Récoltant coopérateur. Хоршооны үйлдвэрлэсэн оргилуун дарсыг өөрийн хувийн шошгоор зардаг хоршооны гишүүн;
  • MA, Marque auxiliaire, или Marque d’acheteur. Үйлдвэрлэгч эсвэл дарс үйлдвэрлэгчтэй холбоогүй брэндийн нэр; супермаркет гэх мэт өөр хэн нэгний эзэмшдэг дарсны нэр (Private Label);
  • ND, Négociant distributeur. Өөрийн нэр дор дарс зардаг худалдаачин.

Шампань буюу ориглуун дарсыг сахарын агууламжаас нь шалтгаалж 6 төрөл болгон ангилдаг.

  • Extra-brut, Ultra-brut Энэ бол хамгийн хуурай нь юм. Ийм төрлийн 1л дарсанд ердөө 6 грамм сахар агуулагддаг.
  • Brut 1л ийм дарсанд 15 грамм сахар агуулагдана.
  • Extra-dry 15-20 грамм их хуурай сахартай
  • Sec 17-35 грамм сахар бүхий хуурай дарс.
  • Demi-sec 33-50 грамм сахар агуулсан хагас хуурай шампанск.
  • Doux Хамгийн их буюу 50 грамм ба түүнээс дээш сахар орсон амтлаг, чихэрлэг дарс юм.