Оргодолын Үйтүмэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Оргодолын Үйтүмэн
тамирчны тухай
Төрсөн өдөр1989 оны 4 сарын 29 (1989-04-29) (30 настай)
Төрсөн газарМонгол, Өвөрхангай, Есөнзүйл
Улс, орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс (МУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх

Оргодолын Үйтүмэн (1989 оны 04-р сарын 29-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн) нь Монголын чөлөөт бөхийн тамирчин.

Өвөрхангай аймгийн 2 дугаар арван жилийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, 2011 онд Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн байна. Тэрээр 2012, 2016 оны зуны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Тэрээр 2012 оноос хойш 86 кг жинд барилдаж байгаа.

Амжилт[засварлах | edit source]

2009 онд Залуучуудын улсын аварга, Оюутны улсын аварга болсон. 2010 онд оюутны универсиад наадамд оролцсон.

2012 онд Бүх ард түмний спартикадад түрүүлж шигшээ багийн тамирчин болсон тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2014 онд хүрэл, 2016, 2018 онуудад мөнгөн медаль, 2014 оны Армийн дэлхийн аварга, 2015 онд Иван Ярыгины нэрэмжит алтан гран при тэмцээний мөнгөн медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2016 оны Улсын аварга, 2017 оны Улсын аварга болжээ.

Үндэсний бөх[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Хяргас сумын харьяат аймгийн начин Э.Батмөнхөөр нэг давж хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ш.Зоригтод өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2014 Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256