Jump to content

Ордны талбай (Санкт-Петербург)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ордны талбай (Санкт-Петербург) (орос. Дворцовая площадь, 1918-1944 онд Урицкийн талбай нэртэй болж байсан) — Оросын Санкт-Петербург хотын төв талбайд XVIII зууны хоёр дахь хагасаас XIX зууны эхний хагаст бий болсон уран барилгын цогцолбор юм.

Ордны талбай

Ордны талбай нь холбооны ач холбогдол бүхий түүх, соёлын дурсгалт барилга байгууламжаас бүрддэг: Өвлийн ордон, Гвардийн корпусын штабын байр, Ялалтын нуман хаалга бүхий Жанжин штабын байр, Александрын багана зэрэг юм. Талбайн хэмээ нь ойролцоогоор 5.4 га юм. Санкт-Петербург хотын төвийн түүхэн хөгжлийн нэг хэсэг болох талбай нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд зөвхөн явган зорчих бүс юм.

Баярын арга хэмжээний үеэр талбайд 35 мянга орчим хүн цугларах боломжтой ажээ.

Ордны талбай үдшийн бүрэнхийд

1754-1762 онд архитектор Франческо Растрелли-гийн зургаар барьсан Өвлийн ордон (талбайг үүний улмаас ингэж нэрлэх болсон) Ордны талбайн гол барилга болсон юм.