Jump to content

Ориа хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ориа буюу одиа (ଓଡ଼ିଆ, ) — Энэтхэг-европ хэлний аймагт багтддаг хэл бөгөөд Энэтхэгийн Одиша мужийн 35 сая хүн ярьдаг байна. Энэ хэл бол Энэтхэг улсын албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 23 хэлний нэг бөгөөд өөрийн гэсэн бичиг үсэгтэй ажээ.

Ориа хэлтнүүдийн оршин суудаг газрын зураг

Тус хэл нь "шинэ Энэтхэг" хэлний бүлэгт багтдаг байна.

Энэтхэгийн Одиша муж болон зэргэлдээх Тамил Наду, Мадхья Прадеш, Бихар мужуудад ярьдаг.

Ория хэлний бичгийн хэл нь Брахми бичгээс гаралтай.

Утга зохиолын хамгийн эртний дурсгалууд нь МЭ 13-р зуунаас эхтэй. Үүний нэг нь Сараладасын Махабхаратагийн тухай дахин өгүүлсэн явдал юм. Орчин үеийн утга зохиолын хэл нь Факирмохан Сенапатакугийн бүтээлээс эхэлдэг ажээ.