Jump to content

Ориноко гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ориноко гол

Ориноко (испани. Río Orinoco) — Өмнөд Америк тив буюу гол төлөв Венесуэл улсын нутгаар урсаж Атлантын далайд цутгадаг 2740 км урт гол юм. Уугуул иргэдийн нэг болох таманук омгийн хэлээр Ориноко — «том гол» гэсэн утгатай юм.

Ориноко голын эхийг 1498 онд Христофер Колумбын аяллын үеэр европчууд нээсэн гэж үздэг. Гэхдээ 1886 оны 12-р сарын 18-нд Францын эрдэмтэн Жан Шафанжон (франц. Jean Chaffanjon) Ориноко голын эхийг нээснээ зарласан юм.

Ориноко голын урт нь 2740 км. Сав газрын талбай нь 948,000 км² (Британника нэвтэрхий толь бичгийн дагуу).

Ориноко голын сав газар

Ориноко гол нь экваторын бүсийг дайран өнгөрдөг. Голчлон борооны усаар тэжээгддэг бөгөөд жилийн турш усны түвшин огцом хэлбэлздэг. Хуурай улиралд түүний жижиг цутгалууд нь жижиг зогсонги нууруудын цуврал болдог.

Энэ гол нь Амазоны дельфин, дэлхийн хамгийн ховор матар зүйл болох Ориноко матар, мөн дэлхийн хамгийн том давирхай элсний (хүнд газрын тос) нөөцөөрөө алдартай.