Оркус Одой гараг
Оркус (жижиг гарагийн дезайн: 90482 Orcus) бол Куйперийн бүсэд байрлах одой гараг бөгөөд Вант (Vanth.It) хэмээх нэг том дагуултай. Оркус нь дотоод нарны аймгийн Церес одой гарагтай харьцуулж болохуйц ойролцоогоор 870-960 км (540-600 миль) диаметртэй. Оркусын гадаргуу нь 23%-ийн тусгалтай харьцангуй тод, завсрын өнгөтэй ба ус мөсөөр баялаг байдаг. Мөс нь голдуу талстлаг хэлбэрийн ба энэ нь криовулканизмийн (cryovolcanic) үетэй холбоотой байж болзошгүй. Мөн метан эсвэл аммиакийн найрлагууд гадаргуу дээр нь оршиж болох юм. 2004 оны 2 дугаар сарын 17нд Оркусыг Америкийн одон орончид Майкл Броун, Чад Трухилью болон Дэвид Рабиновиц нар нээсэн. Оркус нь 2:3 харьцаатай мөстлөг Далай ванын резонанстэй хувилбар Плутон бөгөөд Далай ваныг 2 удаа тойрох хугацаандаа Нартай гурван удаа эргэлддэг. Энэ нь Плутонтой маш төстэй бөгөөд Оркусын тойрог замын мөчлөг нь Плутогийнхоос эсрэг байрладгаараа ялгаатай байдаг. Жишээ нь: Оркус aphelion хавиар (2019 оны үзүүлэлтээр) байхад эсрэгээрээ Плутон perihelion (1989 он) байна. Оркус нь Плутонын дараа орох хоёр дахь хамгийн том Плутон юм. Тойрог зам нь Плутогийнхтой харьцуулахад 120° зөрүүтэй боловч налуу болон хэвгий байдлаараа төстэй. Эдгээр адил төстэй ба ялгаатай шинжийн улмаас мөн Вантын том дагуул нь Плутоны дагуул болох Хароныг санагдуулдаг тул Оркусыг “эсрэг Плутон” (anti Pluto) гэж ч нэрлэдэг. Энэ нь Оркусын нэрийг сонгоход том нөлөө үзүүлсэн учир нь Оркус бурхан бол Ром/Грек хэллэгээр Плутонын адилтгал юм.