Jump to content

Оркус (одой гараг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жеймс Вэб телескопоор бичсэн Оркус болон түүний дагуул Вантын зураг

Оркус (бага гаргийн тэмдэглэгээ: 90482 Orcus) бол Куйперийн бүсэд байрлах одой гараг бөгөөд Вант (Vanth.It) хэмээх нэг том дагуултай. Оркус нь ойролцоогоор 870-960 км (540-600 миль) диаметртэй, хэмжээгээр дотоод нарны аймгийн Церера одой гарагтай харьцуулж болохуйц. Оркусын гадаргуу нь 23%-ийн тусгалтай харьцангуй тод, завсрын өнгөтэй ба ус мөсөөр баялаг байдаг. Мөс нь голдуу талстлаг хэлбэрийн ба энэ нь крио галт уулын үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй. Мөн метан эсвэл аммиакийн найрлагууд гадаргуу дээр нь оршиж болох юм. Оркусыг 2004 оны 2 дугаар сарын 17-нд Америкийн одон орончид Майкл Броун, Чад Трухилью болон Дэвид Рабиновиц нар нээсэн.

Оркус нь 2:3 харьцаатай мөстлөг Далай вангийн резонанстай, Дэлхийн вангийн төрлийн биет бөгөөд Далай ванг 3 удаа тойрох хугацаандаа Нарыг 3 удаа тойрдог. Энэ нь Дэлхийн вантай маш төстэй бөгөөд Оркусын тойрог замын мөчлөг нь Плутогийнхоос эсрэг байрладгаараа ялгаатай байдаг. Жишээ нь: Оркус 2019 онд Нарнаас хамгийн хол байсан бол эсрэгээрээ Дэлхийн ван 1989 онд Наранд хамгийн ойр байрлалд байв. Оркус нь Дэлхийн вангийн дараа орох, одоогоор мэдэгдэж буй хоёр дахь том Дэлхийн вангийн төрлийн биет юм. Наранд хамгийн ойр очих цэг нь Дэлхийн вантай харьцуулахад 120° зөрүүтэй боловч налуу болон хэвгий байдлаараа төстэй. Дагуул Вант нь Дэлхийн вангийн том дагуул болох Хароныг санагдуулдаг, мөн дээр дурдсан бусад төстэй болон эсрэг шинж чанаруудтай тул Оркусыг "эсрэг Дэлхийн ван" (anti Pluto) ч гэж нэрлэдэг. Иймээс Ром/Грекийн Плуто буюу Дэлхийн вангийн Ром/Этрускийн адилтгал болох Оркус бурхны нэрээр нэрлэсэн ажээ.