Jump to content

Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 3%) урьдчилгаа төлбөрийн батлан даалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зээлийн батлан даалтын сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна

21 аймаг болон Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.

Зээлийн төрөл Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 3%) урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалт
Зээлийн зориулалт Орон сууц худалдан авах
Хамрах хүрээ 21 аймаг болон УБ хотын Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд
Зээлийн хэмжээ 100 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү Жилийн: Эхний 3 жил 3%

4 дэх жилээс 6%

Батлан даалтын хэмжээ Урьдчилгаа төлбөрийн 60% хүртэл
Батлан даалтын шимтгэл Жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1%
Батлан даалтын үйлчилгээний хураамж 10,000 төгрөг

Тавигдах шаардлага

[засварлах | кодоор засварлах]
  • Төвлөрлийг сааруулах 1% хүүтэй зээлд хамрагдаж, орон нутагт үйл ажиллагаа нь шилжсэн аж ахуйн нэгжид ажилладаг, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн;
  • Орон нутагт ажиллаж, амьдрах зорилгоор Улаанбаатар хотоос шилжин суурьшсан, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн;
  • Орон нутагт амьдардаг, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн;
  • Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.5, 2.6-д заасан шаардлагыг хангасан байна.
  • Урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх

Хамтран ажилладаг банкнууд:

[засварлах | кодоор засварлах]