Jump to content

Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 6%) урьдчилгаа төлбөрийн батлан даалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зээлийн батлан даалтын сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.

21 аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.

Зээлийн төрөл Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 6%) урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалт
Зээлийн зориулалт Орон сууц худалдан авах
Хамрах хүрээ 21 аймаг болон УБ хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд
Зээлийн хэмжээ Орон нутагт УБ-Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд /150 сая төгрөг хүртэл/
Зээлийн хүү Жилийн 6%
Батлан даалтын хэмжээ Урьдчилгаа төлбөрийн 60% хүртэл
Батлан даалтын шимтгэл Жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1%
Батлан даалтын үйлчилгээний хураамж 10,000 төгрөг

Тавигдах шаардлага

[засварлах | кодоор засварлах]
  • Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.5, 2.6-д заасан шаардлагыг хангасан байна.
  • Урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх

Бүрдүүлэх материал

[засварлах | кодоор засварлах]
  • Зээлдэгчийн батлан даалт гаргуулах хүсэлт (маягт, өргөдөл)
  • Банкны албан тоот холбогдох баримт бичиг, дүгнэлт
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Сангаас шаардах нэмэлт материалууд

Хамтран ажилладаг банкнууд:

[засварлах | кодоор засварлах]