Оросын Гадаад хэргийн яам

Оросын Гадаад хэргийн яам (орос. Министерство иностранных дел Российской Федерации) -ОХУ-ын гадаад бодлого, олон улсын харилцаа, олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн чиглэлээр төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг холбооны гүйцэтгэх төв байгууллага юм.
Тус яам нь Үндсэн хууль эсвэл ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгчид шууд захирагддаг.
Гадаад хэргийн сайдаар ахлуулдаг. 2004 оноос хойш энэ албан тушаалыг Сергей Лавров хашиж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам (1946-1992 онд Зөвлөлт Оросын Гадаад хэргийн яам) нь 1944 оны 2-р сарын 1-нд Гадаад хэргийн Ардын комиссариат нэртэй байгуулагдан ажиллаж байсан.
Оросын нийслэл Москва хотод 145 гадаадын Элчин сайдын яам, Санк-Петербург болон бусад хотуудад нийт 189 Ерөнхий консулын газрууд болон консулын газрууд үйл ажиллагаа явуулдаг байна.

Түүх
[засварлах | кодоор засварлах]1549 оны 1-р сарын 22-нд Иван Михайлович Висковатов Элчин төлөөлөгчийн асуудал эрхэлсэн газрын нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
1673 онд Гадаадын анхны байнгын төлөөлөгч Польшийн П.Свидерски Москвад байнга суух болсон.
1673 онд Орос улсын гадаад дахь анхны байнгын дипломат төлөөлөгч хурандаа Василий Тяпкин Варшав хотод суужээ.
1697 оны 3-р сарын 20. "Их элчин төлөөлөгчид"-ийг Европын хэд хэдэн улстай хэлэлцээ хийхээр Европ руу илгээв. Түүний бодит тэргүүн нь Петр Михайловын нэрээр аялж явсан хаан I Пётр байв. Энэ нь Оросын төрийн тэргүүний гадаадад хийсэн анхны айлчлал байсан.
1700 оны 3-р сарын 6-нд Фёдор Алексеевич Головиныг Элчин сайдын газрын даргаар “Элчин сайдын яамны тэргүүн” цолтой томилов.
1706 онд Гавриил Иванович Головкин (1660-1634) тэргүүтэй Гадаад хэргийн коллеги байгуулагдсан.
1758 онд Гүн Михаил Илларионович Воронцов Канцлераар томилогдсон байна.
Оросын эзэнт улсын Гадаад хэргийн яам
[засварлах | кодоор засварлах]1802 оны 9-р сарын 20-нд Оросын эзэнт улсын Гадаад хэргийн яам байгуулагдаж анхны сайд нь Гүн Александр Романович Воронцов болжээ.
1856 оны 4-р сарын 27-нд Сайдаар хунтайж Александр Михайлович Горчаков томилогдсон байна.
Гадаад хэргийн Ардын Комиссариат
[засварлах | кодоор засварлах]1917 оны 11-р сарын 8-нд Бүх Оросын Ажилчин, Цэргийн депутатуудын Зөвлөлийн II их хурал нь Ардын Комиссаруудын Зөвлөлийг байгуулж, үүнд Гадаад хэргийн Ардын Комиссариат багтсан; Лев Давыдович Троцкийг Ардын комиссараар томилжээ. 12-р сарын 8-нд өмнөх Оросын гадаад дахь төлөөлөгчийн газрын 28 тэргүүнийг ажлаас нь чөлөөлжээ. Хуучин ГХЯ-ны ихэнх ажилчид өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарсан бөгөөд шинэ Гадаад хэргийн Ардын Комиссариатын аппарат 12-р сарын эхээр ердөө 30 хүнтэй байв.
1918 оны 3-р сарын 13-нд Троцкий албан тушаалаа орхиж, Георгий Васильевич Чичерин томилогдов.
1930 оны 7-р сарын 22-нд Гадаад хэргийн Ардын комиссараар Максим Максимович Литвинов томилогдсон.
1933 оны 11-р сарын 16-нд АНУ-тай дипломат харилцаа тогтоосон байна.
1939 оны 5-р сарын 3-нд Гадаад хэргийн ардын комиссариатыг Вячеслав Михайлович Молотов тэргүүлэх болжээ.
ЗХУ-ын Гадаад хэргийн яам
[засварлах | кодоор засварлах]1946 оны 3-р сарын 15-нд Засгийн газрын шинэчлэл хийж Ардын комиссарын газрыг ЗХУ-ын Гадаад хэргийн яам болгон өөрчилсөн.
1948 онд Зүүн Европт ЗСБНХУ-аас хараат улс төрийн дэглэмүүд бий болсон. Намын удирдлагад байсан хүмүүсийг социалист орнууд руу Элчин сайдаар илгээдэг болсон байна. 1949 оны 3-р сарын 4-нд прокурор асан Андрей Януаревич Вышинский Гадаад хэргийн сайдаар 1953 оны 3-р сар хүртэл томилогдов.
1956 оны 6-р сарын 1-нд Гадаад хэргийн яамны сайдаар "Правда" сонины ерөнхий редактор Дмитрий Трофимович Шепилов тэргүүлжээ.
1957 оны 2-р сарын 15-нд ЗХУ-ын гадаад хэргийн сайдаар Андрей Андреевич Громыко томилогдсон байна.
1985 оны 7-р сарын 1-нд Гадаад хэргийн сайдаар Эдуард Амвросиевич Шеварднадзе томилодсон байна.
1991 оны 1-р сарын 16-нд сайдаар мэргэжлийн дипломат Александр Александрович Бессмертных ажиллах болжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам
[засварлах | кодоор засварлах]1991 оны 12-р сарын 8-нд ТУХН-ийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Оросын гадаад бодлогын асуудлыг Андрей Владимирович Козырев тэргүүтэй Зөвлөлт Оросын Гадаад хэргийн яаманд шилжсэн байна.
1993 оны 12-р сарын 12-нд ОХУ-ын Үндсэн хуулийг баталж, түүний дагуу гадаад бодлогыг Оросын Гадаад хэргийн яам нь харьяалагддаг Ерөнхийлөгч тодорхойлдог болсон.
1996 оны 1-р сарын 10-нд А.В.Козырев огцорч, Евгений Максимович Примаков сайдаар томилогдов.
1998 оны 9-р сарын 11-нд Е.М.Примаков засгийн газрыг тэргүүлэх болж сайдаар Игорь Сергеевич Ивановыг томилжээ.
2004 оны 9-р сарын 11-нд Михаил Касьяновын засгийн газрыг огцорч Гадаад хэргийн сайдаар Сергей Викторович Лавровыг томилсон юм.
Оросын Гадаад хэргийн яамны үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгч удирддаг.
Гадаад бодлогын ерөнхий стратегийг боловсруулж, холбогдох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх нь Гадаад хэргийн яамны үндсэн үүрэг юм.
Оросын Гадаад хэргийн яам нь үйл ажиллагаагаа шууд болон ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар, консулын газар, ОХУ-ын олон улсын байгууллагын дэргэдэх төлөөлөгчийн газар, нутаг дэвсгэрийн байгууллага - ОХУ-ын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газруудаар дамжуулан явуулдаг.
ГХЯ-ны тогтолцоонд: төв алба; гадаад төлөөлөгчийн газар; нутаг дэвсгэрийн байгууллагууд; ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд харьяалагддаг байгууллагууд. Гадаад хэргийн яам нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, холбооны үндсэн хуулийн хууль, холбооны хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын акт, олон улсын гэрээг удирдлага болгодог байна.
Оросын Гадаад хэргийн яамыг Засгийн газрын даргын санал болгосноор Оросын Ерөнхийлөгч томилдог Гадаад харилцааны сайд тэргүүлдэг байна. Сайд нь Гадаад хэргийн яаманд олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааны тогтоосон чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг биечлэн шууд хариуцдаг ажээ. Гадаад хэргийн сайдыг Ерөнхийлөгч томилдог орлогч нартай. ГХЯ-ны Ерөнхий захирлыг мөн Ерөнхийлөгч томилдог байна.
Оросын Гадаад хэргийн яамны бүтэц
[засварлах | кодоор засварлах]ОХУ-ын ГХЯ-ны төв аппаратын бүтцэд газрууд багтдаг. Газрууд нь цаашлаад хэлтэс, тасгуудад хуваагддаг байна. ОХУ-ын ГХЯ-ны газруудыг захирлууд, хэлтэсүүдийг нь дарга нар удирддаг юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 9-р сарын 11-ний өдрийн 1163 тоот зарлигийн дагуу яам нь 39 газарт хуваагддаг. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны 7-р сарын 11-ний өдрийн 865 тоот зарлигаар ГХЯ-нд яамны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 35 газар, 2005 оны 10-р сарын 19-ний өдрийн 1218 тоот зарлигаар 35 газартай байхыг зөвшөөрсөн байна. Зориулалтын дагуу газрууд нь бүс нутгийн (гадаад улсуудын бүс нутгаар бүлэглэсэн) болон чиг үүргийн (тогтоосон чиг үүргийн дагуу) хуваагддаг. Газар бүрт 30-60 дипломат ажилтан ажилладаг байна.
Үүнээс гадна ОХУ-ын ГХЯ-ны дэргэд дөрвөн тусдаа байгууллага байдаг: ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат корпуст үйлчлэх Үйлдвэрлэл, худалдааны ерөнхий газар (ГлавУпДК), ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи (ДА), МГИМО, ОХУ-ын ГХЯ-ны коллеж, Оросын олон улсын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны төв зэрэг юм.
Газар, хэлтсийн бүтцээс гадна Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар байдаг бөгөөд тус бүр нь олон улсын харилцааны тодорхой нэг асуудлыг (жишээлбэл, Гүрж-Абхазын асуудал) хариуцдаг. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар нь Яамын дэд сайд нарт шууд тайлагнадаг байна.
Бүс нутгийн газрууд
[засварлах | кодоор засварлах]- ТУХН-ийн орнуудын хоёрдугаар газар (Беларусь, Молдав, Украйн),
- ТУХН-ийн орнуудын гуравдугаар газар (Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан),
- ТУХН-ийн орнуудын дөрөвдүгээр газар (Азербайжан, Армен, Гүрж),
- Европын нэгдүгээр газар (Андорра, Бельги, Ватикан, Итали, Испани, Люксембург, Мальта, Франц),
- Европын хоёрдугаар газар (Их Британ, Дани, Ирланд, Исланд, Латви, Литв, Норвеги, Финлянд, Швед, Эстони),
- Европын гуравдугаар газар (Австри, Унгар, Лихтенштейн, Польш, Словак, Герман, Чех, Швейцар),
- Европын дөрөвдүгээр газар (Албани, Босни-Герцеговина, Грек, Румын, Сербия, Румын, Турк, Хорват, Монтенегро),
- Хойд Америкийн газар (АНУ, Канад),
- Латин Америкийн газар (Төв ба Өмнөд Америк буюу Латин Америк),
- Ойрхи Дорнод ба Хойд Африкийн газар (Алжир, Бахрейн, Египет, Израил, Иордан, Ирак, Йемен, Катар, Кувейт, Ливан, Ливи, Мавритан, Марокко, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Судан, Саудын Арабын Нэгдсэн Эмират, Судан, Өмнөд Судан).
- Африкийн газар (Сахарын цөлөөс өмнөд хэсгийн Африкийн орнууд)
- Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газар
- Азийн нэгдүгээр газар (Хятад, БНАСАУ, Монгол, БНСУ)
- Азийн хоёрдугаар газар (Афганистан, Бангладеш, Энэтхэг, Иран, Мальдив, Балба, Пакистан, Шри Ланка)
- Азийн гуравдугаар газар (Австрали, Бруней, Вьетнам, Индонези, Шинэ Зеланд, Малайз, Мьянмар, Тайланд, Филиппин, Япон, Далайн орнууд)
Чиг үүргийн газрууд
[засварлах | кодоор засварлах]- Гадаад бодлого төлөвлөлтийн газар
- Олон улсын байгууллагын газар
- ТУХН-ийн орнуудын нэгдүгээр хэлтэс (ТУХН-ийн хүрээнд хамтран ажиллах ерөнхий асуудал)
- Зэвсэг дэлгэрүүлэхгүй, хяналт тавих газар
- Шинэ сорилт, аюул заналын асуудлын газар
- Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон хүний эрхийн газар
- Мэдээлэл, хэвлэлийн газар,
- Бүх Европын хамтын ажиллагааны газар,
- Холбооны байгууллагуудтай хамтран ажиллах газар
- Эдийн засгийн хамтын ажиллагааны газар,
- Эрх зүйн газар
- Хилийн чанд дахь нутаг нэгтнүүдтэй хамтран ажиллах газар
- Парламент, Нийгэм, улс төрийн байгууллагтай холбоо барих газар
- Хүний нөөцийн газар
- Консулын газар
- Төрийн ёслолын газар
- Аюулгүй байдлын газар
- Мэдээлэлээр хангах газар
- Түүх, баримт бичгийн алба
- Хэрэг эрхлэх (газар)
- Валют, санхүүгийн хэлтэс
- Гадаад дахь барилгын, үл хөдлөх өмчийн газар
- Дипломат шуудан холбооны газар
- Тусгай харилцаа холбооны газар