Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Буддизм, Төвөд судлалын хүрээлэн
Харагдац
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Буддизм, Төвөд судлалын хүрээлэн (орос. Институт монголоведения, буддологии и тибетологии СО РАН) нь Буриад улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн бөгөөд Оросын Шинжлэх Ухааны Академийн судалгааны хүрээлэнгийн систем дэх дорно дахины судлалын төвүүдийн нэг юм (ОУШУА-ийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төв). ОХУ-ын Улаан-Үд хотод байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Түүхэн нэршлүүд:
- 1922 — Буриадын Шинжлэх Ухааны Хороо (орос. Бурятский учёный комитет, Буручком)
- 1929 — Буриад-Монголын Улсын Соёлын Хүрээлэн (Бурят-Монгольский государственный институт культуры)
- 1936 — Хэл, Уран Зохиол, Түүхийн Улсын Хүрээлэн (Государственный институт языка, литературы и истории)
- 1944 — Буриад-Монголын Соёл, эдийн засаг судалгааны хүрээлэн (Бурят-Монгольский научно-исследовательский институт культуры и экономики)
- 1949 — Буриад-Монголын Соёл судалгааны хүрээлэн (Бурят-Монгольский научно-исследовательский институт культуры)
- 1958 — ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриад цогц судалгааны хүрээлэн (Бурятский комплексный научно-исследовательский институт СО АН СССР)
- 1966 — ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриад салбар (Бурятский филиал СО АН СССР)
- ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэн (Бурятский институт общественных наук СО АН СССР)
- 1997 — Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Буддын Шашин, Төвөд Судлалын хүрээлэн
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Түүх, угсаатны зүй, социологийн тэнхим
- Төв Азийн түүх, соёлын тэнхим
- Дорно дахины гар бичмэл, баран хэвлэлийн төв
- Хэл шинжлэлийн тэнхим
- Утга зохиол, ардын аман зохиолын судалгааны тэнхим
- Философи, соёл судлал, шашны судалгааны тэнхим
- Шинжлэх ухааны зохион байгуулалтын тэнхим
- Гадаад хэлний тэнхим
- Философийн тэнхим
Алдартай ажилтнууд
[засварлах | кодоор засварлах]- Балдоржи Бадараев - Зөвлөлтийн Буриадын Төвөд судлаач (1929-1987);
- Борис Ванданович Базаров - Зөвлөлт ба Оросын түүхч. Оросын Шинжлэх Ухааны Академийн академич;
- Базар Барадиевич Барадийн - дорно дахины судлаач, төр, олон нийт, утга зохиолын зүтгэлтэн;
- Гомбо Цыбикович Белгаев - улс төрч, багш, зураач;
- Павел Михайлович Берлинский - хөгжмийн хэсгийн эрхлэгч;
- Ксения Максимовна Герасимова - Оросын эрдэмтэн-дорно дахины судлаач, профессор, түүхийн ухааны доктор.
- Владимир Петрович Гирченко - түүхч, архивч;
- Бидия Дандарович Дандарон- Буддын шашинтан, түүхч, философич;
- Баир Сономович Дугаров - Буриадын ардын аман зохиол судлаач, зохиолч;
- Людмила Валентиновна Лбова - Зөвлөлт ба Оросын археологич, түүхийн ухааны доктор, профессор, Сибирь, Төв Азийн археологи, эртний урлагийн мэргэжилтэн;
- Сергей Юрьевич Лепехов – гүн ухаантан, дорно дахины судлаач;
- Василий Цыренович Найдаков – филологич, театр судлаач, утга зохиолын судлаач;
- Николай Поппе – 1941 онд хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
- Регби Ешиевич Пубаев – Зөвлөлтийн Буриад судлаач, Түүхийн ухааны доктор, Төвөд судлаач, Монгол судлаач;
- Валентин Иванович Рассадин (1939–2017) – Зөвлөлт ба Оросын хэл шинжлэлийн мэргэжилтэн. Филологийн ухааны доктор, профессор, Буриад АССР болон РСФСР-ын гавьяат эрдэмтэн, Монголын эрдэмтэн, Найрамдлын одонгийн эзэн. Судалгааны үндсэн чиглэлүүд: Монгол судлал, Түрэг судлал, Алтай судлал;
- Буянто Сайнсакович Санжиев – түүхч;
- Татьяна Дмитриевна Скрынникова – түүхч, монгол судлаач;
- Цыдендамбаев, Цыбикжап Бобоевич – түүхч, филологич, угсаатны зүйч;
- Константин Михайлович Черемисов – Буриад-Орос хэлний анхны толь бичгийн зохиогч.