Оросын ард түмэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Орос улсын нутаг бүрт Орос үндэстний эзлэж буй хувийг илтгэсэн газрын зураг (Улаарах тусмаа Орос хүн олон)

Оросын Холбооны Улсад амьдарч буй олон ястан үндэстнийг Оросын ард түмэн гэнэ. Өөрийн гэх улстай Украйн мэтийг хасч тооцоход ч гэсэн 160 гаруй ястны үндсэн орон, гол нутаг нь Орост байна. 2010 оны хүн амын тооллогын дүнгээр 142 856536 хүнтэйгээс 80.9% буюу 115,570,938 нь Орос үндэстэн (оросоор русские) гэдэг нь мэдэгдсэн. Улсын цөөнх ард түмэн болох 19.1%-аас сая давсан тоотой нь гэвэл:

Оросын Европын хэсгийн хүн ам МЭ 1 онд 2,000,000 1000 онд 4,000,000 1500 онд 12,000,000 1700 онд 20,000,000 1820 44,161,000 1870 71,726,000 Сибирийн хүн ам 1-1000 онуудад 100,000 1500 онд 200,000 1600 онд 200,000 1700 онд 300,000 байсан ба харин Орос Сибирийг захиргаандаа оруулж оросууд ихээр суурьших болсноос хүн ам нь эрс өсч 1820 онд 1,143,000 1870 онд 3,727,000 болсон бол Кавказын уугуул хүн ам 1 онд 300,000 1000 онд 500,000 1500 онд 1,250,000 1600 онд 1,500,000 1700 онд 1,750,000 онд 1820 онд 2,429,000 1870 онд 4,587,000 байв.[3]

2010 оны тооллогын дүнг үндэслэн ард түмнийг олноос нь эхлэн доор жагсаав. Ингэхдээ ойлгомжтой байхыг бодолцож хэл-угсаагаар нь бүлэглэж багананд орууллаа:[1]

  • Кет 1,219 (0.00%)
  • Айнү 109 (0.00%)

Мөн үзэх[засварлах | edit source]

Иш баримт[засварлах | edit source]