Оросын рубль
Оросын рубль | |
---|---|
Улс: | Орос
|
Бутархай мөнгөний нэгж: | 100 копейк |
ISO 4217 код: | RUB |
Товчлол: | (2013 оноос хойш албан ёсоор) р. эсвэл руб. (хоёулаа албан бус) |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
1,000 MNT = 26.102 RUB 1 USD = 75.499 RUB |
Рубль (Орос: российский рубль; товч тэмдэглэгээ нь руб., томьёо нь RUB) — Оросын Холбооны Улсын мөнгөн тэмдэгт юм. Рубль нь 100 копейк болон задарна. Рубль хэмээх нэр нь 14-р зуунаас гаралтай ба „цавчаас“, „жижиглэсэн хэрчим“ „тайрдас“ (оросоор рубить) буюу цавчин жижиглэсэн хэрчим гэх утгатай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Оросын рубль нь анх 14-р зуунд алт- ба мөнгөн зоос хэлбэрээр хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийг хүртэл үнэт металлаар хийгдсэн ембүүг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байв. Бага хэмжээний төлбөрийг ч төлөхийн тулд ембүүгээ эмтлэн жижиглэн төлөөсөнд өгдөг байв. Энэ байдлаас үүдэн оросын мөнгөн тэмдэгтийн нэр нь үүссэн аж. Учир нь „рубль“ гэдэг нь „хэлтэрхий“ гэсэн утгатай үг юм.
2023 оны байдлаар Оросын нутаг дэвсгэр дээрх гүйлгээнд 1, 5, 10, 50 копейк болон 1, 2, 5, 10 рублийн зоосон мөнгө; үнэт металлаар хийсэн 1, 2, 5, 10, 25 рублийн зоос; цаасан 5, 10, 50, 100, 200, 500, 1000, 2000, 5000 рублийн дэвсгэртүүд байгаа ажээ.