Jump to content

Оросын театрын урлагийн дээд сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оросын театрын урлагийн дээд сургууль (орос. Росси́йский институ́т театра́льного иску́сства — ГИ́ТИС) — Оросын дээд боловсролын байгууллага. Европын хамгийн том театрын их сургууль бөгөөд дэлхийн хамгийн том театрын их сургуулийн нэг юм. 1878 онд байгуулагдсан энэ сургууль нь Москва хотод байрладаг.

1878 оны 11-р сарын 3-нд Хөгжим, драмын урлаг сонирхогчдын нийгэмлэгийн ивээл дор Оросын төгөлдөр хуурч Петр Адамович Шостаковский Хөгжим, драмын сургуулийг нээжээ. 1883 онд сонирхогчдын нийгэмлэгийг Москвагийн филармонийн нийгэмлэг гэж нэрлэж, захирал П. А. Шостаковский сургуулиа удирдлагад нь шилжүүлжээ. 1886 онд Москвагийн филармонийн нийгэмлэгийн Хөгжим, драмын сургууль гэж нэрлэгдсэн тус сургууль нь консерваторийн статустай болжээ.

1902 онд тус сургууль нь одоогийн ГИТИС-ийн гол барилга байрладаг Малый Кисловскийн гудамжинд байрлах харшид нүүж иржээ.

1918 онд Хөгжим, драмын сургуулийг Хөгжим, драмын дээд сургууль, 1919 онд Улсын Хөгжмийн драмын хүрээлэн болгон нэрлэж, 1922 оны 9-р сарын 17-нд Всеволод Мейерхолдын удирдлаган дор Улсын театрын дээд цехүүдтэй нэгдэж, Улсын Театрын урлагийн дээд сургууль (орос. Государственный институт театрального искусства- ГИТИС) болгон өөрчлөн зохион байгуулжээ. В.Мейерхолдын удирдлаган дор анх ГИТИС театр гэж нэрлэгддэг театр байгуулсан бөгөөд 1923 онд тус хүрээлэнгээс салж, Мейерхолдын театр гэгдэх болжээ.

Зөвлөлтийн Аугаа их эх орны дайны үеэр ГИТИС-ийг Саратов хот руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тухайн үед Иосиф Моисеевич Раевский тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 1943-1948 онд Стефан Мокульский ГИТИС-ийг удирдаж байжээ.

Жүжиглэх ур чадварын тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Жүжиглэх ур чадвар

Найруулагчийн тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Театрын найруулга
  • Циркийн найруулга
  • Жүжиглэх ур чадвар
  • Тайзны үг яриа
  • Тайзны бүжиг
  • Тайзны хөдөлгөөн
  • Тайз судлал

Хөгжимт жүжгийн тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Гоцлол дуу хоолой- вокал
  • Жүжиглэх ур чадвар
  • Тайзны үг яриа
  • Тайзны бүжиг
  • Тайзны хөдөлгөөн
  • Хөгжимт жүжгийн найруулга
  • Хөгжимт жүжиг
  • Таазны дизайн
  • Дууны инженерчлэл

Театр судлалын тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Оросын театрын түүх
  • Гадаадын театрын түүх

Балетын мастерын тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Бүжиг дэглэлт ба балетын судалгаа

Тайзны урлагийн шинэ чиг хандлагын тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Жүжигчны ур чадвар
  • Эстрадын найруулга

Продюсерын тэнхим

[засварлах | кодоор засварлах]
  • Тайзны урлагийн продюсер ба менежментийн тэнхим
  • Тайзны зураач
  • Тайзны зураач технологич
  • Тайзны дизайнер хувцасны зураач
  • Хүүхэлдэйн театрын найруулагч
  • Хүүхэлдэйн театрын зураач
Албан ёсны цахим хуудас- https://gitis.net/
[засварлах | кодоор засварлах]