Оросын уран зохиол
Оросын уран зохиол- орос хэл дээрх зохиогдсон уран зохиолыг хэлнэ.
Оросын уран зохиолыг Х зууны хоёрдугаар хагаст үүсч эхэлсэн гэж үздэг бөгөөд Оросын соёлын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Хөгжлийнхөө үндсэн үе шатанд нийгэм, ёс суртахууны тулгамдсан асуудлын цар хүрээ, гоо зүйн шийдлийн шинэлэг байдлын хувьд дэлхийн уран зохиолын түвшинд үзэл суртлын болон урлагийн өөрийн гэсэн үнэт зүйлсийг бий болгосон юм. Оросын уран зохиолын олон бүтээлүүд хүн төрөлхтний түүхтэй холбоотой Орос хүний амьдралын үндсэн үнэт зүйлийн асуултуудыг тавьдаг юм. Гадаадын судлаачид Оросын нийгмийг утга зохиол төвтэй гэж үздэг байна.
Түүхэн үеүүд
[засварлах | кодоор засварлах]19-р зууны төгсгөлд хэвлэгдсэн Брокхаус нэвтэрхий толь бичигт Оросын уран зохиолын түүхийг үндсэн 3 үеийг тодорхойлсон байна. 1. Анхны хөшөө дурсгалаас эхлээд Монголын түрэмгийлэл, 2. Монголын түрэмгийлэлээс XVII зууны эцэс хүртэл. 3. 18-р зуунаас толь бичиг хэвлэгдэх хүртэл (өөрөөр хэлбэл 19-р зууны эцэс хүртэл).
ЗХУ-д 1929 онд хэвлэгдсэн Утга зохиолын нэвтэрхий толь нь Оросын уран зохиолын үеүүдийг дараахь үе шатуудад хуваасан байдаг: 1. Эртний Оросын уран зохиол, 2. XVII зууны уран зохиол, 3. XIX зууны уран зохиол, 4. Октябрийн хувьсгалаас өмнөх XX зууны уран зохиол, 5. Октябрийн хувьсгалын дараах XX зууны уран зохиол.
2004-2007 онд хэвлэгдэн гарсан Оросын Их нэвтэрхий толь нь Оросын уран зохиолын түзүхийг дараах үед ялгаж үздэг: 1. Эртний Оросын уран зохиол; 2. XVIII зуун; 3. XIX зуун; 4. XIX зууны төгсгөл - ХХ зууны эхэн үе; 5. Зөвлөлтийн үе; 6. Гадаадад орос хэлтнүүдийн; 7. XX-XXI зууны Оросын ард түмнүүдийн уран зохиол; 8. Зөвлөлтийн дараах үе.
XVIII зууны оросын алдарт зохиолчид
[засварлах | кодоор засварлах]Михаил Ломоносов, Гавриил Державин, Александр Радищев, Денис Фонвизин, Николай Карамзин.
XIX зууны оросын алдарт зохиолчид
[засварлах | кодоор засварлах]Иван Крылов, Василий Жуковский, Александр Грибоедов, Фёдор Тютчев, Кондратий Рылеев, Александр Пушкин, Николай Гоголь, Александр Герцен, Михаил Лермонтов, Иван Тургенев, Александр Островский, Афанасий Фет, Михаил Салтыков-Щедрин, Николай Некрасов, Фёдор Достоевский, Лев Толстой, Николай Чернышевский, Антон Чехов.
XX зууны оросын алдарт зохиолчид
[засварлах | кодоор засварлах]Михаил Булгаков, Владимир Набоков, Сергей Довлатов, Иван Бунин, Борис Пастернак, Максим Горький, Михаил Шолохов, Александр Солженицын, Михаил Зощенко, Валентин Распутин, Алексей Толстой,