Оросын Үймээн самууны үе (1598-1613)
Оросын ороо бусгаа цаг үе (орос. Смутное время буюу Смута) -1598-1613 он хүртэл үргэлжилсэн Москва дахь Рюрик угсааныхан эрх мэдлээ алдсанаас үүдсэн Царийн Оросын хамгийн их хямралын нэг үе юм. Энэ үе нь байгалийн гамшиг бөгөөд олон тооны хуурамч эрх баригчид гарч ирсэн, иргэний болон Орос-Польш, Орос-Шведийн дайн, төр улсын, нийгэм эдийн засгийн хүнд хямралууд ар араасаа өрнөсөн юм. Энэ ороо бусгаа цаг үе нь 1613 онд Михайл Романовыг хаан ширээнд залснаар дууссан гэж үздэг ч 1618 он хүртэл Орос Польш-Литвийн Хамтын Нөхөрлөлийн дайныг дуустал үргэлжилсэн байдаг.
Энэ ороо бусгаа цаг үед олон Оросын хаадууд ар араасаа солигдож улс төрийн гүн хямрал үүссэн байдаг. 1601-1603 онуудад томоохон өлсгөлөн гарч 2 сая иргэд буюу Оросын хүн амын 30% нь өлсгөлөнгөөр амиа алдсан гэсэн тооцоолол байдаг.
Польш-Литвийн Хамтын Нөхөрлөлийн магнатууд 1605 болон 1607 онуудад Хуурамч Дмитрий I болон II ийг Оросын хаан ширээнд залхын тулд тэдний дэмжиж байсан. 1609 онд Оросын хаант улс Шведийн хаант улстай цэргийн холбоо байгуулахад Польшийн хаан Сигсзмунд III Польшийн парламентийн дэмжлэгийг авч хоёр улсад дайн зарласан байдаг. 1609 онд олон тулаануудад Польшийн тал ялалт байгуулж 1610 оны Клушиногийн тулаанд Орос болон Шведийн цэргүүдийг бут цохисноор Польш-Литвийн Хамтын Нөхөрлөл Москва хотыг ямар ч эсэргүүцэлгүйгээр 1612 он хүртэл эзэлсэн байна. 1612 онд Оросын баатрууд Дмитрий Пожарский болон Кузма Минин Москва хотыг чөлөөлсөн юм. Дайн 1618 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Польш улс сүүлчийн удаа Москва хотыг бүсэлсэн ч эзэлж авч чадаагүй ухарсан юм. Тухайн жилд Делиуногийн энхийг байгуулж 1632 он хүртэл дайн зогссон байдаг.