Орос-Хятадын харилцаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Орос-Хятадын харилцаа
Map indicating locations of Оросын Холбооны Улс and Хятад

Орос

Хятад

Орос-Хятадын харилцаа нь 17-р зуунаас эхлэн шууд хиллэж эхэлсэн учир хоорондын бүх талын харилцааг хөгжүүлж эхэлсэн байна.

Түүх[засварлах | edit source]

  • 1949 оны 10 сарын 1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагджээ.

1949 оны 10 сарын 2. ЗСБНХУ БНХАУ дипломат харилцаа тогтоожээ. 1949 оны 12 сарын 16. БНХАУ-ын дарга Мао Зэ Дун Москвад айлчлал хийсэн байна.

  • 1950 оны 1 сарын 21. БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай Москвад айлчлал хийсэн байна.

1950 оны 2 сарын 14. Орос, Хятад улс 30 жилийн хугацаатай найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулжээ. Хэрэв талууд гэрээг цулах санал гаргахгүй бол автоматаар гэрээний хугацааг сунгана гэж заажээ. 1950 оны 4 сарын 19. Худалдааны зөвшилцөлд гарын үсэг зуржээ.

  • 1952 оны 8 сарын 9. БНХАУ-ын иргэдийг ЗСБНХУ-ын Их Дээд сургуульд сургах тохиролцоонд хүрсэн байна.
  • 1954 оны 10 сарын 12. Порт-Артураас зөвлөлтийн цэргүүдийг гаргах шийдвэр гаргажээ. 1955 оны 5 сараас Порт-Артур бааз БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.
  • 1955 оны 4 сарын 27. Хятад улсын хөдөө аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн физикийн судалгааны ажилд ЗХУ туслах гэрээ байгуулсан байна.
  • 1956 оны 4 сарын 7. Хятадын аж үйлдвэрийн салбарт туслах тухай гэрээ байгуулагджээ.
  • 1958 оны 7 сарын 31-ээс 8 сарын 3. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев БНХАУ-д айлчлал хийжээ. Мао Зэ Дун, Хрущев нар цэргийн салбарын асуудлаар хэлэлцээр хийжээ.

1958 оны 8 сарын 8. Москва хотод ЗХУ, БНХАУ-д техникийн тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулагджээ.

  • 1959 оны 9 сарын 29. Хятадын хувьсгалийн 10 жилийн ойн баярт оролцохоор Хрущев Бээжин хотод зочилжээ.
  • 1961 оны 6 сарын 19. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
  • 1963 оны 7 сарын 5-20. ЗХУ-ын Коммунист нам, Хятадын Коммунист намын удирдлагуудын хооронд уулзалт болж үзэл баримтлалын хувьд ялгаатай байгаа асуудлаар ярилцжээ.
  • 1969 оны 3 сарын 2-17 хооронд Даманск арлын орчимд Зөвлөлт, Хятадын хилчидийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ.

1969 оны 9 сарын 11. Зөвлөлтийн Засгийн Газрын тэргүүн А.Н.Косыгин БНХАУ-д айлчал хийжээ. Нисэх онгоцны буудал дээр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай түүнийг хүлээн авч уулзсан байна. хил дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх талаар тэд ярилцсан байна.

  • 1979 оны 4 сарын 3. БНХАУ-ын гадаад хэргийн яам Бээжин дэх ЗХУ-ын элчин сайдын яаманд ноот бичиг илгээжээ. Уг ноот бичигт Бүх Хятадын Ардын төлөөлөгчидийн хурлын шийдвэрийг бичжээ. 1950 оны 2 сарын 14-нд байгуулагдсан Орос – Хятадын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хугацаа дууссаныг сануулаад, энэ гэрээг дахин сунгахгүй гэж мэдэгдсэн байна.

1979 оны 10 сарын 17-оос 1979 оны 11 сарын 30 өдрүүдэд Москва хотод Хятад Оросын харилцааны тухай хэлэлцээрийн нэгдүгээр үе болжээ.

  • 1985 оны 7 сарын 10. ЗХУ, БНХАУ-ын засгийн газар хоорондын 1985-1990 хооронд хийгдэх бараа эргэлтийн тухай, Барилга, хятадын аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд туслах, техникийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагджээ.
  • 1986 оны 3 сарын 18. Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Жао Зыян ЗХУ-ын сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч И.Архиповыг хүлээн авч уулзсан байна. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
  • 1989 оны 5 сарын 15-18. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачев БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна.
  • 1991 оны 12 сарын 27. ОХУ бол ЗХУ-ыг залгамжлагч мөн гэж БНХАУ хүлээн зөвшөөрсөн байна.
  • 1992 оны 12 сарын 17-19 өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н.Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа, харилцааны үндэсийг тодорхойлсон тунхаглалын талууд баталжээ. Хил орчмын бүсэд харилцан итгэлцэл бий болгох, зэвсэгт хүчний хэмжээгээ харилцан хорогдуулах, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлах тохиролцоонд хүрчээ.
  • 1994 оны 9 сарын 2-6 өдрүүдэд БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ айлчлалын үеэр Орос-Хятадын хамтарсан тунхаглал баталж, ОХУ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд цөмийн зэвсэгийг хэрэглэхгүй байх, цөмийн пуужинг бие бие рүүгээ онилохгүй байх, Орос – Хятадын баруун хилийн тухай зөвшилцөлд хүрсэн тухай бичсэн байна.
  • 1995 оны 5 сарын 7-9 хооронд. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Москва хотод урилгаар иржээ.
  • 1996 оны 4 сарын 24-26. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Орос Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудлаар баримтлах бодлого, байр сууриа талууд тодотгожээ.

1996 оны 4 сарын 26-нд Шанхай хотод ОХУ, Казахстан, Киргизстан, Таджикстан, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хил орчимд итгэлцэл бий болгох, цэргийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.

  • 1997 оны 4 сарын 22-26 өдрүүдэд. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ олон талт дэлхий ертөнцийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.

1997 оны 4 сарын 24. ОХУ, БНХАУ, Казахстан, Таджикстан, Киргизийн төрийн тэргүүн нар хил орчимд байгаа цэргүүдийн тоог хорогдуулах гэрээнд гарын үсэг зуржээ. 1997 оны 11 сарын 9-11 өдрүүдэд. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д айлчлал хийсэн байна. Энэ үер Орос Хятадын хилийн зурвасыг шалгасан тухай баримтыг баталгаажуулж, хоёр орны найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулжээ.

  • 1998 оны 2 сарын 17. Москвад албан ёсны айлчлал хийж ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцинд бараалхсан байна.

1998 оны 11 сарын 23-25. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-длын айлчлал хийжээ. Энэ үеэр хоёр орны түүхэнд анх удаа Орос, Хятадын төрийн тэргүүн нар албан бус байдалд уулзсан байна. “ОХУ, БНХАУ 21-р зууны босгон дээр” нэртэй баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос Хятадын баруун хилийг шалгасан ажил дууссан тухай хамтарсан мэдэгдэл хийжээ.

  • 1999 оны 2 сарын 24-24. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Жу Жун Зи ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Жу Жун Зи ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхаж, ОХУ-ын ерөнхий сайд Евгений Примаковтой хэлэлцээр хийжээ.

1999 оны 6 сарын 5-8 өдрүүдэд Бээжин хотын концертын танхимд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Оросын яруу найрагч А. С. Пушкины мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан концерт болжээ. 1999 оны 9 сарын 12-13 Шинэ Зеландын Окленд хотод болсон . “Ази –Номхон далайн орнуудын Эдийн Засгийн 7-р чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Зян Зэ Мин оролцжээ. 1999 оны 9 сарын 12. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин, ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин нар уулзсан байна. 1999 оны 12 сарын 9-10. ОХУ-ын ерөнхийлөгч Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. Орос-Хятадын зүү, баруун талын хилийн тухай протоколд гарын үсэг зуржээ. Хилийн бүс орчмын арлуудыг хөдөө аж ахуйн зорилгоор хамтран ашиглах тухай тохиролцоонд хүрсэн байна.

  • 2000 оны 7 сарын 17-19. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Пуужингаас хамгаалах асуудлаар Орос Хятадын төрийн өндөрлөгүүд хамтарсан мэдэгдэл гаргаж, Бээжингийн тунхаглалыг баталжээ. 2001 оны 6 сарын 14-15. ОХУ- ерөнхийлөгч В.В. Путин Хятад улсад айлчилжээ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох байв.
  • 2001 оны 7 сарын 16. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

2001 оны 10 сарын 18-22. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн орнуудын Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцохоор Шанхай хотыг зорьсон байна.

  • 2002 оны 6 сарын 5-10. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын чуулга уулзалтад оролцохоор Оросын Санкт-Петербург хотод иржээ. 6 сарын 6-нд Зян Зэ Мин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзсан байна.

2002 оны 12 сарын 1-3. ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна. Бээжин хотод хоёр орны харилцаа, олон улсын асуудлаар баримтлаж байгаа байр сууриа тодотгож тунхаглалд гарын үсэг зурсан байна.

  • 2003 оны 5 сарын 27-31. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д төрийн айлчлал хийжээ. Энэ нь ХУ Жин Таогийн анхын гадаад айлчлал болсон байна. Хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцсан байна.
  • 2004 оны 10 сарын 14-16. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ. Бээжин хотод Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийсэн байна. 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ.
  • 2005 оны 6 сарын 30-аас 7 сарын 3. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын эцэст Орос-Хятадын хамтарсан тунхаг гаргажээ. Уг тунхаг бичигт Олон Улсын тавцанд хамтран ажиллах, бүс нутгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх талаар тохиролцсон байна. 2006 БНХАУ-д “Оросын жил”, 2007 оныг ОХУ-д “Хятадын жил” болгож тэмдэглэх тухай Хоёр орны Төрийн тэргүүн нар мэдэгджээ.

2005 оны 8 сард ОХУ-ын зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Арми хамтран цэргийн хээрийн сургууль хийжээ. “Энхийн эрэлд -2005” нэртэй өргөн цар хүрээний энэ цэргийн хээрийн сургууль ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Шандун мужын нутаг дэвсгэрийн хамарчээ.

  • 2006 оны 3 сарын 21-22 өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-д айлчлал хийжээ. Путин хятад улсад эхэлж байгаа “Оросын жил”-ийн нээлтэд оролцсон байна. Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийж, ирэх 10 жилд Орос, Хятад улс стратегийн түнш болох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.

2006 оны 5 сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн хурал, Оросын Төрийн Думын хамтарсан анхны хуралдаан болжээ.

  • 2007 оны эхээр ОХУ-д “Хятадын жил” эхэлсэнийг албан ёсоор зарласан байна.

2007 оны 3 сард БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д айлчлал хийжээ.

Мөн үзэх[засварлах | edit source]

Цаашид унших[засварлах | edit source]

Судалгааны бүтээл[засварлах | edit source]

  • П. В. Густерин. Архимандрит Аввакум (к истории Тяньцзиньского трактата 1858 года) // Новая и новейшая история. 2008, № 6.
  • Наземцева Е. Н. Русская эмиграция в Синьцзяне (1920—1930 гг.). Барнаул, 2010.
  • Невельской Г. И.. Подвиги русских морских офицеров на крайнем востоке России 1849—1855, ОГИЗ, Москва, 1947.
  • Бубенин Виталий.Кровавый снег Даманского. События 1966–1969 гг.=2004 он.
  • Мусалов Андрей.Даманский и Жаланашколь. Советско-китайский вооруженный конфликт 1969 года. 2005 он.
  • Дзержинцы. Составитель А. Садыков.Издательство "Казахстан". Алма-Ата, 1975г.

Эх сурвалжууд[засварлах | edit source]

Зүүлтүүд[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Орос-Хятадын харилцаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан