Jump to content

Орос судлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орос судлал (англи. Russian studies, орос. Руси́стика ) нь Орос ба түүний хөрш хил залгаа орнуудын улс төр, түүх, соёл, эдийн засаг, хэлийг холбосон салбар дундын судлал бөгөөд ихэвчлэн Зөвлөлт ба коммунист судлалын хүрээнд бүлэг болгон авч үздэг Слав судлалд багтдаг шинжлэх ухаан юм. Орос судлалыг их дээд сургуулиудад ихэвчлэн тусдаа тэнхим болох Оросын уран зохиол, орос хэл шинжлэлтэй андуурч болохгүй.

Орос судлал Хүйтэн дайны үед ихээхэн хөгжиж ирсэн боловч ЗХУ задран унасны дараа улам ихээр судлах болсон юм. Оросын түрэмгий зан авир, ялангуяа 2014 оноос Украин руу довтолж байгаа нь Орос судлалд ихээхэн анхаарал хандуулж, колоничлолоос ангижрах талаар түүний судлалыг дахин үнэлэхэд хүргэсэн байна.

Монгол Улс дахь орос судлал

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд орос судлал бие даасан салбар болж 2000 онд академич Бадамын Лхамсүрэн, Бадамтарын Балдоо, доктор (Sc.D), профессор С.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд ажиллаж байсан юм. Түүнээс хойш төлөвшсөн бөгөөд шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт Оохнойн Батсайхан тэргүүлж ирсэн юм. Өмнөх БНМАУ-ын үеийн үзэл сурталжсан Зөвлөлт судлалтай харьцуулахад тус улсын түүх, соёл, гадаад бодлогын өнгөрсөн болон өнөөдрийн байдлыг бодитоор цогцоор судлахад оршиж байгаа юм. Судалгааны үндсэн чиглэлд ОХУ ын дотоод, гадаад бодлогын тулгамдсан асуудлууд, Монгол-Оросын харилцаа, түүний түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хандлага, даяаршлын эрин үе дэх Орос орны хөгжлийн стратегийн асуудлууд ордог болжээ.

Судалгааны үндсэн чиглэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • ОХУ-ын дотоод, гадаад бодлогын тулгамдсан асуудлууд
  • ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэл, нөлөөлөл, хүрээ
  • ОХУ-ын хөгжлийн стратегийн асуудлууд
  • Ази, Номхон далайн бүс нутагт хандсан ОХУ-ын бодлого, үйл ажиллагаа
  • Зүүн хойд Азийн орнуудтай тогтоосон ОХУ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоо
  • Монгол-Оросын харилцаа, түүх, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өнөөгийн байдал, шинэчлэл, ирээдүйн хандлага
  • Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа

АНУ-д Орос судлал нь эрдэм шинжилгээний салбар болж үүссэн нь 1920-иод оноос эхлэлтэй гэж үздэг. Үүсгэн байгуулагчдын нэг нь түүхч Василий Ключевскийн шавь, АНУ руу цагаачилсан Михаил Карпович байв. Оросын олон Америк эрдэмтэд Карповичийн удирдлага дор суралцсан. Карпович 1927-1957 онуудад багшилж байсан Харвард, Беркли дэх Калифорнийн Их Сургууль зэрэг нь АНУ-д Орос судлалын тэргүүлэх төвүүд болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дэгдэлттэй холбогдуулан АНУ-д Орос судлал асар их түлхэц авч, АНУ дэлхийн Орос судлалын тэргүүлэх төвүүдийн нэг болсон. Хүйтэн дайнд шилжсэнээр АНУ-д Орост судлалын сонирхол улам бүр нэмэгдэж, Зөвлөлт судлал зэрэг Оросын судалгаа барууны ертөнцөд мэдэгдэхүйц огцом өссөн.