Jump to content

Орхан Гази

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орхан Гази
Орханы эзэлсэн газар нутгийн газрын зураг

Орхан Гази (осман. أورخان غازي‎ / Orhân Gâzî, тур. Orhan Gazi; 1281 он орчим төрсөн гэж таамагладаг —1362 оны 3-р сарын 1-нд нас барсан) — Осман улсын 1324-1362 онд удирдагч байсан. I Османы хүү бөгөөд I Мурадын эцэг юм. Орхан Газийн эрх барих үед жижигхэн Османы эмиратыг хүчтэй улс болгох нөхцөл бүрдсэн гэж үздэг. Тэрээр 1316 онд Бурса хотыг бүслээд 1326 онд эзэлж нийслэл хотоо болгосон бөгөөд Бага Азийн Никеа болон Никомедиа зэрэг хотуудыг мөн эзлэн авсан байна. Османуудын нөлөө энэ үед Анатолийд ихээхэн өсөн нэмэгдсэн байна. Орханы үед Европ дахь Османы анхны байлдан дагуулалтууд явагдаж Анкараг 1354 онд эзлэн авч, анхны Османы усан флотыг байгуулж, өөрийн зоосыг цутгаж эхэлжээ. Тэрээр Европын хаадын охидтой гэрлэсэн Османы улсын анхны захирагч байсан юм.

Түүний дор mүрэгийн жижиг овог аймаг орчин үеийн армитай хүчирхэг улс болж хувирсан гэж судлаачид үздэг юм.

Орхан Гази Анатоли болон Европ дахь томоохон газар нутаг бүхий хүчирхэг улсыг үлдээгээд 1362 оны 3-р сарын 1-нд нас барсан юм.