Jump to content

Орчинд суурилсан суралцахуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орчинд суурилсан суралцахуй гэдэг нь мэргэжлийн ур чадварыг хэрхэн эзэмшдэгийг тайлбарласан онол юм. Энэ онолд дагалдан суралцах үйл явц, мөн захын оролцоо (legitimate peripheral participation) хэрхэн аажмаар тухайн мэргэжлийн хамтын нийгэмлэгийн гишүүн болоход хүргэдгийг судалдаг.

Орчинд суурилсан суралцахуй нь “суралцах үйл явц ба түүнийг хүрээлж буй нийгмийн орчны хоорондын хамаарал”-д гол анхаарлаа хандуулдаг.

Энэ онол нь суралцахыг зөвхөн онолын мэдлэг олж авах гэж үздэг бусад хандлагаас ялгаатай. Лэйв ба Венгер нар суралцах үйл явцыг нийгмийн хамтын оролцооны тодорхой хэлбэрүүдтэй салшгүй холбоотой гэж үзсэн. Тэд “ямар сэтгэцийн үйл явц, ойлголтын бүтэц оролцдог вэ?” гэж асуухаас илүүтэйгээр, ямар төрлийн нийгмийн харилцаа, хамтын оролцоо нь суралцахад тохиромжтой орчныг бүрдүүлж, түүнийг дэмждэг вэ гэдэгт анхаарсан юм.