Осакагийн метро


Осака хотын метро (япон. 大阪市高速電気軌道) нь Японы Осака хотын метроны систем юм. Энэ нь Их Осакагийн нийтийн тээврийн системийн (Кансай бүс) нэг хэсэг юм. Үүнийг Осака хотын Тээврийн Газар эрхлэн ажиллуулдаг. Энэ метро 1933 оноос хойш Умэдагаас Шинсайбаши хүртэлх Мидосүжи шугам нээгдсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2025 он гэхэд Осакагийн бүх метроны буудлууд автомат тавцан хаалгатай байхаар төлөвлөж байна. Осакагийн метро бол өдөр бүр 2 сая гаруй зорчигч тээвэрлэдэг хотын нийтийн тээврийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Түүний шугамууд нь хотын төв болон түүний ойр орчмын ихэнх газарт хүртэл үйлчилдэг.
Метроны шугам
[засварлах | кодоор засварлах]| Нэр | Тэмдэглэл үсэг | Анхны нээгдсэн хэсэг | Сүүлийн нэмэлт хийсэн он | Урт
км/миль |
Өртөөний тоо | Жилд зорчдог хүний тоо (мянга) | |
|---|---|---|---|---|---|---|---|
| Нэвт хөдөлгөөн | Намбоку шугам | M | 1970 | 1970 | 5.9/3.7 | 4 | N/A |
| 1 шугам | Мидосүзи шугам | 1933 | 1987 | 24.5/15.2 | 20 | 459,170 | |
| 2 шугам | Танимачи шугам | T | 1967 | 1983 | 28.1/17.5 | 26 | 187,610 |
| 3 шугам | Ёцубаши шугам | Y | 1942 | 1970 | 11.4/7.1 | 11 | 114,610 |
| 4 шугам | Тюо шугам (Юмэханна) | C | 1997 | - | 2.4/1.5 | 2 | N/A |
| 1961 | 2005 | 15.5/9.6 | 13 | 95,995 | |||
| Нэвт хөдөлгөөн | Кинтэцу шугам Кэйханна (Юмэханна) | 1986 | 2006 | 18.8/11.7 | 8 | N/A | |
| 5 шугам | Сэннитимаэ шугам | S | 1969 | 1981 | 12.6/7.8 | 13 | 71,905 |
| Нэвт хөдөлгөөн | Ханкю Сэнри шугам | - | 1969 | - | 13.6/8.5 | 11 | N/A |
| Ханкю Киото шугам | 1969 | - | 41.1/25.5 | 22 | N/A | ||
| 6 шугам | Сакайсузи шугам | K | 1969 | 1993 | 8.5/5.3 | 10 | 119,720 |
| 7 шугам | Нагахори шугам Цуруми-рёкучи | N | 1990 | 1997 | 15.0/9.3 | 16 | 54,750 |
| 8 шугам | Имазатосузи шугам | I | 2006 | - | 11.9/7.4 | 11 | N/A |
| Хөнгөн зам -Light Rail Transit | Нанко Порт-таун шугам | P | 1997 | - | 0.7/0.4 | 2 | 7,106 |
| 1981 | 2005 | 7.2/4.5 | 9 | 24,083 | |||
Техник үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Бүх шугамын замын цариг нь 1435 мм байдаг бөгөөд хурдны хязгаар нь 70 км/цаг байна.
1, 2, 3, 4, 5-р шугамууд хөдлөх бүрэлдэхүүнээ тэжээхийн тулд гурав дахь зам төмөр ашигладаг. 6, 7, 8-р шугамууд нь агаарын холбоогоор буюу дээрх шугамаас тэжээгддэг байна.