Осло хотын Архитектур, дизайны сургууль
Осло Архитектур, дизайны сургууль нь Норвегийн их сургуулийн системд харьяалагддаг бие даасан байгууллага юм. Тус сургууль нь архитектур, хот байгуулалт, дизайн, байгалийн үзэсгэлэнг архитектурын чиглэлээр судалгаанд суурилсан боловсролыг санал болгож, энэ нь олон улсад хүчтэй байр суурь эзэлдэг. Oслогийн их сургууль нь гурван бүтэн цагийн магистрын хөтөлбөрийг санал болгодогв Үүнд нь Архитектурын магистр зэрэг, Дизайны магистр зэрэг, Байгалийн үзэсгэлэнг архитектурын магистрийн зэрэг гэх мэт нь багтдаг. байгалийн үзэсгэлэнг архитектурын чиглэл буюу landscape architecture магистрын хөтөлбөрийг Осло болон Тромсо дахь Арктикийн их сургуульд санал болгодог. Тус сургууль нь мөн Хот байгуулалт, Архитектурыг хамгаалах чиглэлээрх мэргэжлийн сурагчдад мөн дээрх магистрын сургалтуудыг санал болгодог. Нэмээд Осслогийн их сургууль нь нэг төрлийн докторын зэрэг болох философийн ухааны докторын зэргийг ч мөн олгодог байна. Уг сургууль нь дэлхийн хоёрдугаар дайны дараа шууд байгуулагдаж, дайн эхэлснээс болж эрдмийн зэрэг хамгаалж чадаагүй архитектурын оюутнуудад зориулсан "хямралын курс"-ын нэрээр байгуулагдсан аж. Үүнээс өмнө Архитектурын зэрэг авах Норвегийн цорын ганц сонголт бол Тронхейм дахь Норвегийн Технологийн Институт байсан юм. 20-р зууны эхний хагаст хэсэг архитекторууд политехникийн боловсролоос илүү гоо зүй, академийн чиг баримжаатай архитектурын сургууль байгуулахын төлөө шаргуу ажилласан. Нийслэлд тус улсын шилдэг туршлагатай архитекторуудтай танилцах боломжтой гэж ерөнхийд нь үзэж байсан тул тус сургууль эцэстээ Осло хотод байрладаг болсон байв.