Jump to content

Осорын Бат-Өлзий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Осорын Бат-Өлзий (1960 оны 4 сарын 26-нд төрсөн) - Монгол Улсын гавьяат жүжигчин (2016), найруулагч, дэлгэц, тайзны жүжигчин.

О.Бат-Өлзий нь Улаанхүүгийн Осор, О.Ариунгэрэл нарын 10 хүүхэдтэй айлд төрсөн. 1981 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.

Том эгч нь О.Нарантуяа хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин байсан. Удаах нь О.Сарантуяа СТА, БТА, хүндэт профессор СУИС-ийн төгөлдөр хуурын багш, гурав дахь нь О.Батцэнгэл төрийн дархан, морин хуурч, дөрөв дэх нь О.Нарангэрэл малчин, тав дахь нь О.Батсайхан балетчин, зургаа дахь нь О.Сарангэрэл эсгий урлалын мастер, долоо дахь нь О.Бат-Өлзий өөрөө, найм дахь нь О.Батгэрэл байлдааны онгоцны нисгэгч, ес дэх нь О.Түвшинтөгс хөгжмийн багш, арав дахь нь О.Түвшинжаргал хуульч мэргэжилтэй.

Эхнэр Самбуугийн Сарантуяа нь Монгол Улсын ардын жүжигчин цолтой. Хүү Бат-Өлзийн Тамир нь жүжигчин, найруулагч.