Jump to content

Остин дахь Техасын их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Остин дахь Техасын их сургууль (англи. University of Texas at Austin), мөн UT Austin, UT гэдэг Остин хот дахь Техас мужийн нийтийн их сургууль бөгөөд Техасын их сургуулийн тогтолцооны гол дээд боловсролын байгуулллага юм.

Тус их сургууль нь 1883 онд байгуулагдсан бөгөөд 2008 онд оюутны элсэлтийн тоогоор (50,000 гаруй оюутан, 16,500 багш, ажилтан) Америкт зургаадугаарт жагссан Техас мужийн хамгийн том их сургууль юм. Техасын их сургууль нь шинжлэх ухааны судалгааны томоохон төв бөгөөд жилд 400 сая гаруй долларын санхүүжилттэй ажээ.

Их сургуулийн кампус буюу хотхонд 7 музей, 17 номын сан, мөн McDonald Observatory зэрэг тусгай байгууламжтай юм.