Jump to content

Отгонтэнгэр нисэх буудал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Отгонтэнгэр нисэх буудал
IATA: ULZICAO: ZMDN
Доной, Монгол
Доной
Доной
Отгонтэнгэр нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Үйлчлэх хүрээ Улиастай
Байршил Завхан аймаг, Алдархаан сум
Өндөр д.т.дээш 1,747 м / 5,724 фут
Координат 47°42′46″N 96°31′27″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
16/34 3,200 10,498 Өвс
Статистик (2012)
Зорчигчид 11,039
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Отгонтэнгэр нисэх буудал нь Завхан аймгийн төв Улиастайгаас баруун тийш 28 км-т байрладаг, орон нутгийн нисэх буудал юм.

Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6-р сард Улиастай хотоос 28 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд 5 гэртэй, 3 орон тоотой байгуулагдаж даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ. Улаанбаатар-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 9-р сард аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрчээ. Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 1 шороон зурвастай.

2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, Донойн хөндийд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

2020 оны 8-р сард “Доной нисэх буудал" Бельги улсын ADB фирмийн гэрэл суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулж шөнийн нислэг хүлээн авах боломжтой болсон. 2021 оны 6-р сард нисэх буудлын нэрийг өөрчилж "Отгонтэнгэр нисэх буудал" гэж нэрлэсэн.

Отгонтэнгэр нисэх буудлын 2,860 метр урттай, 30 метрийн өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилууллаа.

Өнөөдөр тус нисэх буудалд МИАТ ТӨХК долоо хоногт хоёр удаагийн нислэг үйлдэж байна.

2019 онд “Отгонтэнгэр нисэх буудал"-ын хатуу хучилттай зурвасыг ашиглалтад оруулсан байна. Тус буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад өгчээ.

Нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай болсноор ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдсэн юм.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010". Иргэний нисэхийн ерөнхий газар. Эх хувилбараас архивласан: 2012-08-08. Татаж авсан: 2013-11-02.