Jump to content

Оулогийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оулогийн Их Сургууль (англи. University of Oulu) нь Оуло (англи. Oulu) хотод байрладаг бөгөөд Финландын хамгийн том их сургуулиудын нэг. Оулогийн их сургууль нь 1958 оны 7-р сарын 8-нд байгуулагдсан бөгөөд одоогоор 14,200 оюутан, 3,800 ажилтантай. Оулогийн Их Сургууль нь 21 төрлийн олон улсын магистрын хөтөлбөр санал болгодог. Энэ их сургууль нь Финландын шилдэг их сургуулиудын нэг гэж тооцогддог бөгөөд дэлхийд шилдэг 400 их сургуулийн тоонд багтдаг.

Түүхэн үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1919 он – Оулогийн Коллежийн Холбоо байгуулагдаж, Оуло хотод их сургууль байгуулах ажлыг зохион байгуулжээ.
  • 1958 он – Оулогийн Их Сургуулийн тухай хууль батлагдав.
  • 1959 он – Их сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн:
  1. Философийн факультет (биологи, математикийн хөтөлбөрүүд)
  2. Технологийн факультет (архитектур, иргэний ба үйлдвэрийн инженерчлэл)
  3. Оулогийн Багшийн Сургууль байгуулагдсан.
  • 1960 он – Анагаахын факультет байгуулагдав.
  • 1965 он – Хүмүүнлэгийн ухааны сургалт эхлэв.
  • 1965 он – Цахилгааны инженерчлэл, машин инженерчлэлийн танхимүүд Технологийн факультетэд нэмэгдэв.
  • 1972 он – Философийн факультет салбарлаж, Хүмүүнлэгийн факультет, Байгалийн шинжлэх ухааны факультет байгуулагдав.