Очирвуугийн Соёлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Очирвуугийн Соёлт
Тө. өдөр 1940.12.31
Тө. газар Монгол улс, Улаанбаатар хот,
Үндэстэн халх
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Тө. сург. Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургууль
Ажил Телевиз,киноны найруулагч


Товуу овгийн Очирвуугийн Соёлт Улаанбаатар хотод 1940 онд төрсөн. Бага, дунд сургуульд суралцаж 1959 онд 10 дугаар анги төгссөн. Ардын цэргийн 120-р ангид албх хааж байгаад өвчний учраас цэргийн албанаас чөлөөлөгдсөн. 1962 онд Монгол Кино үйлдвэрт гүйцэтгэх ажилчнаар орж ачаа, бараа зөөж ачиж буулгаж хар бор ажил хийж байгаад туслах ассисент найруулагч болсон.

“Энэ хүүхнүүд үү?”, “Аман хуур”, “Төгсгөл”, “Нөмрөг хадны цуурай”, “Тус биш ус”, “Эртний нутаг”-ийн кинонуудад ажиллаж байгаад Д.Нацагдоржийн “Хөдөөгийн баясгалан” зохиолоор “Шувуун саарал” баримтат уран сайхны кино 1966 онд хийж 1969 онд Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургуульд суралцаж 1974 онд найруулагч мэргэжлээр төгсөж ирсэн.

Уран бүтээл[засварлах | edit source]

Ирээд Соёлын яамны томилолтоор Архангай аймгийн Соёлын ордонд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллах хугацаандаа Д.Намдагийн “Ээдрээ” жүжиг, Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжиг, Ч.Лодойдамбын “Таван хуруу”. Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг, Ч.Гомбын “Мөнхийн гавъяа”, Ч.Нацагдоржийн “Чин зоригт миний бяцхан найз”, О.Цэндийн “Дарханы ухаан”, А.Самбалхүндэвийн “Хангайн өглөө”, А.Новировын “Бид ялна”, Ц.Шагжаевийн “Чөтгөр шүгэлсэн авдар” зэрэг 1 жилд 3 жүжиг, 4 концерт найруулах Соёлын яамны төлөвлөгөөт ажлыг 11 жил тасралтгүй биелүүлж ирсэн.

Мөн сумдын декатын (тайлан тоглолт) жүжиг, концертыг найруулан тавьдаг байлаа. 30 шахам жүжиг, 40 гаруй концерт хийжээ. 1985 онд Монгол телевизийн гадаад, дотоодын мэдээнд найруулагчаар ажиллаж байгаад Жүжиг уран зохиолын редакцид найруулагчаар томилогдон Ц.Нацагдоржийн “Аянгын гялбаа” түүхэн 2 ангит жүжиг, Шукин? Лувсандорж, До Цэндэв зэрэг зохиолчдын зохиолоор теле зохиомж хийж, Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амар, Г.Гэндэн, Солийн Данзан гээд 5 хөрөг нийтлэл, баримтат нэвтрүүлэг, Дэлгэрсайхан, Зава Дамдин, Соёмбо үсэг гээд уран сайхны тавилттай, шашин, ёс заншлын тухай олон нэвтрүүлэг хийсэн.

“Эрэл” продакшинд ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа хот, барилга байгуулж үйлдвэр бүтээн босголтын 8 баримтат кино хийсэн.

Улаанбаатар телевизэд найруулагч, кино албаны даргаар ажиллаж байхдаа “Уулсын сайхан Улаанбаатар минь”, “Борчуудын хороололд борооноос өөр шүршүүргүй”, “Өвгөнтийн хөндийнхөн”, “Шөнийн ээлжийнхэн”, “Гуйлгачингийн уут цоорхой”, “Ээ бүү үзэгд”, “Мод давирхайгаар уйлдаг” зэрэг 20 гаруй хөндүүр асуудал дэвшүүлсэн нийтлэл нэвтрүүлгийн зохиолыг өөрөө бичиж найруулсан.

Улаанбаатар хотын 360 жилийн ойд зориулан “Гал хөгжөө цадиг” уран сайхны баримтат кино, “Шинэ цагийн товчоон” туульсийн олон ангит кино (Засгийн Газрын захиалгаар) хийсэн. Улаанбаатар телевизэд Монголын анхны олон ангит “Эзэнгүй айл”, Р.Чойномын тухай Д.Намсрайн зохиолоор “Чойном хаана байна?” уран сайхны кино хийсэн.

2006 онд шинээр байгуулагдсан ТВ-9 телевизэд уран сайхны удирдагч, Ерөнхий найруулагчаар урилгаар ажиллаж урын сан, уран бүтээлийн бодлого, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой ажиллаж шинэхэн ТВ-9 телевизийг үүсгэн байгуулж босголцсон уран бүтээлч билээ. Уран бүтээлчдийг мэргэжилдээ өсч өндийхөд голлон ажиллахын зэрэгцээ өөрөө олон арван шинэ хийц тавилттай өвөрмөц нийтлэл нэвтрүүлэг, баримтат кино хийж “Сумын эмч” уран сайхны 7 ангит кино хийсэн.

Уран бүтээлээс гадна кино дэлгэцийн “Харцага”, “Замбуулин” дээд сургуулиудад найруулагчийн уран чадвар онолын хичээл зааж байсан. “Харцага” дээд сургуулийн Хүндэт доктор, Багшийн алдар медальтай, олон шавьтай сурган хүмүүжүүлэгч хүн.

Кино, театр, телевизийн урлагийн 3 төрөлд 54 жил ажиллаж, 2016 онд өндөр настны тэтгэвэртээ суусан.

Гавьяа шагнал[засварлах | edit source]

1.  VI таван жилийн гавшгайч 2.  Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 3.  Соёлын тэргүүний ажилтан 4.  Урлагийн ажилтаны оны шагналт 5.  Ган үзэгтэн 6.  Р.Чойномын нэрэмжит шагналтан 7.  “Гоо марал” шилдэг найруулагч 8.  “Алтан Шонхор” телевизийн шилдэг найруулагч 9.  “Алтан цамхаг” Анхдагч телевизийн найруулагч 10. Алтан гадас одон 11.  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн