Jump to content

Оюунгэрэлийн Наранбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оюунгэрэлийн Наранбаатар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх. Зэвэгийн Ойдов багшийн шавь юм.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2025 АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Ганхуягаар дөрөв, улсын аварга О.Хангайгаар тав, улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж "Монгол улсын харцага" цол хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2016 Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2018 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Т.Ядамсүрэнгээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2021 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бямбадоржоор долоо даван түрүүлж "Аймгийн хурц арслан" цол хүртсэн. 128