Jump to content

Оюунсайханы Алтангэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оюунсайханы Алтангэрэл (1981 оны 5 дугаар сарын 30-нд Өвөрхангай аймаг, Уянга суманд[1] төрсөн) Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, [2]Хууль зүй, дотоод хэргийн сайд.

  • 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгссөн
  • 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэг
  • 2017 онд Хууль сахиулахын их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг
  • 2017 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Нийтийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.
  • 2017 оноос Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд докторант.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 2001-2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлагажигч
  • 2002-2003 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтан
  • 2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицер
  • 2006-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны сургалтын хорооны дарга
  • 2007-2009 онд Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн
  • 2009-2012 онд Хуулийн фирмийн захирал
  • 2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга
  • 2016-2018 онд Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн
  • 2018-2020 онд Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2019-2023 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
  • 2023 оноос Ардчилсан намын дэд дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд[3]



Тэрээр 2024 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас нэр дэвшиж, нийт 66656 сонгогчийн санал авснаар Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд хамгийн олон сонгогчийн итгэл хүлээсэн УИХ-ын гишүүн болж сонгогдсон байна.

Улмаар Монгол Улсын Их хурлын гишүүн болмогцоо мөн хамтарсан Засгийн газраас итгэл хүлээж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр тамгаа хүлээн авчээ. [4]

Туршлага, амжилт

[засварлах | кодоор засварлах]

- Шийдвэр гүйцэтгэгчийн анхны гарын авлагыг санаачлан бүтээж, хэвлүүлсэн.

- Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэхэд манлайлан оролцож анхны зуучлалыг амжилттай удирдан явуулж байсан.

- Эрүү, иргэн, захиргааны олны анхаарлыг татсан хэргүүд дээр өмгөөлөгчийн хувьд оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байсан. (7 дугаар сарын 1-н, хадгаламж зээлийн хоршоо,  хүний наймаа, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль гэх мэт)

- Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бүтэц бий болгож, амжилттай хэрэгжүүлсэн.

- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиудыг хэрэгжүүлэх ажиллагааг амжилттай удирдаж зохион байгуулсан.

- Хууль зүйн сурталчилгааны чиглэлээр USAID-ийн тусламжтайгаар зурагт хуудас хэвлүүлэн, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр видео шторк хийн иргэдэд хүргэж байсан.

- 2016 онд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж Ховд, Увс аймгуудад судалгаа хийсэн. 2019 оны нэмэлт, өөрчлөлт батлагдахад саналаа бичгээр гаргаж тусгуулж байсан.

- Пробоно буюу төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан Монгол Улсын нөхцөлд хэрэгжих боломжтой загварыг боловсруулж нэвтрүүлсэн.

- 2000 орчим иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлсэн.

Хууль зүйн чиглэлээр хийсэн судалгааны ажил, бүтээл

[засварлах | кодоор засварлах]

Судалгааны ажил

2003 он “Кибер эрх зүй” (cyberspace law) бакалаврын дипломын ажил

2017 он “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаан дахь парламентын хяналт” магистрын ажил

2019 он “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаан дахь парламентийн хяналт” докторын диссертаци

Бүтээл

2004 он “Шийдвэр гүйцэтгэгчийн ном” гарын авлага, хамтран зохиогч

2005 он “Хорих байгууллага дахь хүний эрх” гарын авлага, хамтран зохиогч

2008 он “Хүүхэд ба хууль ёс” гарын авлага, хамтран зохиогч

2016 он “Төрийн албаны хууль эрх зүйн зарим асуудал” хамтран зохиогч

2017 он “Төрийн албан хаагчдын ширээний ном” хамтран зохиогч

2019 он “Нийтлэл, эсээ” олон нийтийн эрх зүйн боловсролд зориулсан бүтээл

2021 он “Авилгатай тэмцэх стратеги” бодлогын баримт бичиг

2024 он “Авлигатай тэмцэх стратеги” ном

Эрдэм шинжилгээний өгүүлэл

“Танхайг тандахуй” Хууль дээдлэх ёс сэтгүүл

“Тагнуулын ажиллагаанд парламентаас тавих хяналт” Хууль сахиулахуй сэтгүүл

“Улс орнуудын авлигатай тэмцэх стратеги харьцуулалт” Социологи сэтгүүл

  1. Naranchuluun, Greensoft-. "Сумын танилцуулга". greensoft.mn. Татаж авсан: 2025-03-31.
  2. "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ". mojha.gov.mn (англи хэлээр). Татаж авсан: 2025-03-31.
  3. "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ". mojha.gov.mn (англи хэлээр). Татаж авсан: 2025-03-31.
  4. "О.Алтангэрэл – O.Altangerel" (америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-03-31.