Jump to content

Павел Рыков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Павел Рыков (орос. Павел Сергеевич Рыков, 1884 оны 10-р сарын 19-нд Москва хотод төрж, 1942 оны 3-р сарын 26-нд ЗХУ-ын Ворошилов хотод нас барсан) — Зөвлөлтийн археологич, түүхч, музейн ажилтан, профессор.

1921 онд Халимагийн үндэсний музей анх байгуулахад оролцсон хүн.

1924 оноос Доод Ижил мөрний нутгийн түүхийн хүрээлэнгийн захирал; 1931 оноос тус хүрээлэнгийн профессор, 1932 оноос Саратовын сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн ерөнхий түүхийн тэнхимийн эрхлэгч (1931 онд Саратовын их сургуулийн багшийн факультетын үндсэн дээр байгуулагдсан).

1937 оны 8-р сарын 14-нд баривчлагдаад 1938 оны 1-р сарын 24-нд Саратов дахь ЗХУ-ын Дээд шүүхийн хурлаар түүнийг лагерьт 10 жил хорих ял оноожээ. Тэрээр Влад-лагерьт нас баржээ.

Түүнийг 1956 онд нэхэн цагаатгасан байна.