Павел Сухой
Харагдац

Павел Сухой (орос. Па́вел О́сипович Сухо́й, белорус. Павел Восіпавіч Сухі; 1895 оны 7-р сарын 22-нд Оросын эзэнт гүрэн, Вильнюс мужийн Диненский дүүргийн Глубокое тосгон (одоогийн Витебск муж, Беларусьт) төрсөн - 1975 оны 9-р сарын 15-нд ЗСБНХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч, инженер, техникийн шинжлэх ухааны доктор, Зөвлөлтийн тийрэлтэт болон дуунаас хурдан нисэх онгоцыг үндэслэгчдийн нэг. Павел Сухой 50 жилийн турш Андрей Туполевтай хамтран цэргийн Сухой Су-7, Су-17, Су-24 зэрэг Зөвлөлтийн олон алдартай нтмер онгоц зохион бүтээж үйлдвэрлэсэн байна. Түүний зохион бүтээсэн онгоцууд дэлхийн өндрийн хоёр дээд амжилт (1959, 1962), хурдны хоёр дээд амжилтыг (1960, 1962) тогтоосон байна.