Паг Сын-хи

Паг Сын-хи
тамирчны тухай
Төрсөн өдөр1992 оны 3 сарын 28 (1992-03-28) (32 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Сөүл
Улс, оронӨмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос
Өндөр1.68 м

Пак Сын Хи (сол. 박승희, 1992 оны гуравдугаар сарын 28-нд Сөүл хотод төрсөн) — Өмнөд Солонгосын шорт трекийн тамирчин юм.

2010 Өвлийн Олимп[засварлах | кодоор засварлах]

2010 оны олимпод тэрээр 17 насандаа 4-н төрөлд оролцсон. Эхний гараа 500м тэрээр хагас шигшээгээс хасагдсан юм. 3 хоногийн дараа 1500м-ын уралдаанд оролцов. Тэрээр хагас шигшээ уралдаандаа Олимпын рекордыг шинэчлэн тогтоосон ч финалд 3-т хурдалснаар хүрэл медалийн эзэн болов. 3000м-ийн буухиа төрөлд түүний баг түрүүлж барианд орсон хэдий ч шүүгчийн шийдвэрээр хасагдав. 1000м-ын уралдаанд тэрээр Ван Мэн болон Катэрина Рүүтэрийн араас хурдалж 3-т оров.

2014 Өвлийн Олимп[засварлах | кодоор засварлах]

2014 онд тэрээр яахын аргагүй шилдэгүүдийн нэг гэдгээ батлан харуулла. 2 сарын 13-нд 500м-ийн финалд уралдав. Гараанаас сайн гарсан болов ч уралдааны үеээр азгүйтэж 2 дарааллан ойчив, гэсэн хэдий ч бууж өгөлгүй 3-р байрт орж олимпын наадмын 3-дахь хүрэл медалиа хүртлээ. 2 сарын 18-нд 3000м ийн буухиа төрөлд оролцон түрүүлж багаараа 1-т оров. 3 хоногийн дараа 1000м-ийн уралдаанд түрүүлж хос алтан медалтан боллоо.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]