Пали хэл
Харагдац
Пали хэл (Pāli, синхал хэл. පාලි, Деванагари бичиг: पालि) — Энэтхэг-европ хэлний аймгийн дундад зууны энэтхэг хэлний урсгал хэл юм. "Пали" гэж «үгийн мөр, догол» гэсэн утгатай бөгөөд Бурханы шашны бага хөлгөний урсгалын ном сургаалтай шууд холбоотой юм.
Пали хэлээрх хамгийн өргөн хүрээтэй бүтээл бол Теравада канон болох Трипитака болон түүний тайлбарууд юм. Шашны бус уран зохиолын дунд түүхэн он дарааллуудад Шри Ланкын түүхийн үйл явдлуудыг өгүүлсэн Дипавамса, Махавамса, Чула-вамса зэрэг алдартай бүтээлүүд багтдаг. Пали хэл нь одоогоор Шри Ланка, Мьянмар, Тайланд, Лаос, Камбожийн Буддын шашны ёслолын үндсэн хэл юм. Мөн олон тооны шашны, философийн, шинжлэх ухааны, хууль эрх зүйн бүтээлүүд энэ хэлээр бичигдсэн байдаг.