Панкийн соёл
Панк соёл нь хөгжим, үзэл суртал, загвар болон илэрхийллийн бусад хэлбэр, дүрслэх урлаг, бүжиг, уран зохиол, кино гэх мэт олон төрөл зүйлтэй, өргөн тархсан соёлын хөдөлгөөн юм. Ерөнхийдөө эсэргүүцлийн үзэл, хувь хүний эрх чөлөөг сурталчлах, мөн өөрөө хийх ёс зүйн үзлээр тодорхойлогддог энэ соёл нь панк рокоос гаралтай.
Пункын ёс зүй нь үндсэндээ нийтийн хууль дүрмийг дагахгүй байх, засгийн газрын эсрэг байх, корпорацийн эсрэг байх, өөрөө хийх ёс зүй, хэрэглэгчийн соёлд эсрэг байх, корпорацийн шунахай эрх ашгийг эсэргүүцэх, шууд үйлдэл хийх, мөн “худалдахгүй байх” гэх итгэл үнэмшлүүдээс бүрддэг.
Панк загвар нь өргөн хүрээтэй бөгөөд подволк, арьсан хүрэм, Dr. Martens-ийн гутал, тод өнгийн үс болон хурц хошуутай мохавк үс засалт, гоо сайхан, шивээс, үнэт эдлэл, биеийн өөрчлөлт зэрэг орно. Энэхүү хатуу ширүүн ертөнцөд эмэгтэйчүүд ихэвчлэн эршүүд төрлийн хувцас өмсдөг.
Панк гоо зүй нь панкуудын сонирхдог урлагийн төрлийг ихэвчлэн газар доорх, минималист, бэлгэ тэмдгийн, егөөдлийн мэдрэмжүүдээр тодорхойлдог. Панкууд маш их яруу найраг, зохиол туурвисан бөгөөд зин хэлбэрээр өөрийн гэсэн газар доорх хэвлэлтэй. Мөн олон кино панкийн сэдвээр хийгдсэн.